Ж.Эрхэмбаатар: Хөгжлийн банкны зээл олгосон 47 зээлийн материал дутуу, зарим баримт устгагдсан байна
Төрийн ордонд Хөгжлийн банкны удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Хөгжлийн банкны Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Ж.Эрхэмбаатар "Хөгжлийн банкны нэхэмжлэлтэй 16 хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Энэ нь 750 орчим төгрөгийн үнийн дүн бүхий. Хамгийн удаан гэвэл Монгол драйв милктэй холбоотой хэрэг 886 хоног анхан шатны шүүхэд хугацаа алдаад явж байна. Хоёрдугаарт Эрэл компанитай холбоотой хэрэг 497 хоног шийдвэрлэгдээгүй удаа дараа хойшлогдож байна.
Ямар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нотлох баримтад тулгуурласан байх ёстой. Зээл төлүүлэх ажиллагаанд нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх баримтын бүрдүүлбэр дутуу байна. Иймээс нотлох баримт устгагдсан эсэх талаар шалгалт явуулахад 66 хувь буюу 47 зээлийн материалын зээлийн бүрдүүлбэр дутуу, ажилчид баримт бичиг хүлээлцэхдээ устгагдсан зөрчил гарсан. " гэв.