Д.Эрдэнэбат: “Эрэл“ компани Хөгжлийн банкнаас нийт гурван удаа зээл авсан
“Эрэл” компанийн удирдлагууд Хөгжлийн банкны зээлийн талаар мэдээлж байна.
“Эрэл” компанийн ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбат "2013 оны тавдугаар сард Засгийн газраас Улаанбаатар хотын иргэдийг орон сууцжуулах тогтоол гаргасан. Чингис бондын эх үүсвэрээс 13 сая ам.долларыг Эрэл компанид олгохоор болсон. Улмаар манай компанид найман жилийн хугацаатай 14 сая ам.долларыг өгсөн. Би бондоос тухайн үеийн ханшаар 20 тэрбум төгрөгийн зээл авсан. Энэ зээл 2020 оны найман сард хугацаа нь дууссан. Би дараа нь 2014 онд 13.1 сая еврогийн зээлийг Хөгжлийн банкаар дамжуулан Германы банкнаас авсан. Дараа нь 2015 онд 9 сая ам.долларын зээлийг Хөгжлийн банкнаас авсан. Энэ нь Засгийн газрын тогтоолоор олгогдсон. Ингээд нийт Хөгжлийн банкнаас гурван удаа зээл авсан. " гэв.