“Тодорхой шалтгааны улмаас буцсан, олгогдоогүй 6,000 орчим ХҮҮХДИЙН МӨНГИЙГ энэ долоо хоногт ШИЛЖҮҮЛНЭ“
Өнгөрсөн онд тодорхой шалтгааны улмаас буцсан, олгогдоогүй 6,000 орчим хүүхдийн мөнгөний нөхөн олголтыг ирэх долоо хоногт багтааж шилжүүлэх аж.
Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өөрийн цахим хуудсандаа "Бид Сангийн яамтай хамтран ирэх долоо хоногт буюу хоёрдугаар сард багтааж хүүхдийн мөнгөний нөхөн олголтыг хийхээр боллоо. Мөн энэ сарын хүүхдийн мөнгө хүлээн авах хүсэлт хожим бүртгүүлсэн иргэдийн олголтыг хийнэ.
Ebarimt эсвэл ehalamj.mn-д хүсэлт илэрхийлсэн эсэхээ дахин шалгаарай. Хүсэлт илэрхийлсэн сарууд нь цэнхэртэж харагдана. Илэрхийлээгүй нь цагаанаар харагдана. Манай халамжийн хэлтэс болон банкны теллер дээр хүсэлтүүдээ бүртгүүлж болно.
Эцэг эхчүүдээс гуйхад хүүхдийн нэр дансны зөрчилтэй гэж буцаагдаж байсан бол зөрчлүүдээ арилгана уу. Ehalamj.mn-д орж хянаж болно. Бүр болохгүй бол хэлтэс дээр очих, утсаар асуух, Ehalamj.mn цахим хуудас дээрх чатаар холбогдох зэрэг арга хэмжээ авна уу" гэжээ.