Өндөгний зах зээлийг атгагч Ц.Баатбарбилэг та 74 тэрбумын ЗЭЭЛЭЭ ТӨЛНӨ ҮҮ
Хөгжлийн банкнаас нөлөө бүхий эрхмүүд зээл авч, зарим нь зориулалтын бусаар ашиглаж, зээлээ эргэн төлөөгүй тухай баримт мэдээллүүд сүүлийн өдрүүдэд олны анхааралд ороод байна.
Иймд саяхан хуралдсан Засгийн газрын хурлаас, “Хөгжлийн банкны зээлтэй холбоотой бүх асуудлыг АТГ-д шилжүүлэх” чиглэлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өгсөн байдаг. АТГ-аас энэ асуудлыг шалгаж, хэрэг бүртгэл нээсэн гэх мэдээлэл бий.
Тэгвэл шүүхэд нэхэмжлэх гаргах эсэхийг шийдвэрлэх зээлийн жагсаалтад НВЦ ХХК орж байна. 2017 онд 21 сая ам.долларын зээлийг авч байсан.
Гэвч таван жил өнгөрөөд байхад зээлийн үлдэгдлээс нэг төгрөгч ч төлөгдөөгүй буюу 21 сая ам.доллар хэвээр байгаа талаа мэдээлэл бий.
Улмаар хуримтлагдсан хүү, торгуулийн хүүтэй нийлээд тухайн валютаар 26 сая 10 мянга 117 ам.доллар буюу төгрөгт шилжүүлвэл 74 тэрбум 115 сая 828 мянга 990 төгрөг болж байна.
НВЦ компанийн гүйцэтгэх захирал Ц.Баатарбилэг та “Хөгжлийн банк”-наас авсан зээл төлөх үүргээ умартсаныг харвал хэн нэгэнд найдаад зээлээ төлөхгүй байгаа гэж хардахаас өөр аргагүй байна.
Өндөгний зах зээлийг атгагч НВЦ компанийн гүйцэтгэх захирал Ц.Баатбарбилэг та 74 тэрбумын ЗЭЭЛЭЭ ТӨЛНӨ ҮҮ.