Төсвийн орлогын 80 хувийг татварын орлогоор бүрдүүлжээ
2022 оны 1 сарын 20
Монгол Улсын нэгдсэн төсөв 2021 урьдчилсан гүйцэтгэлээр 2.9 ИХ НАЯД төгрөгийн алдагдалтай гарав.
- Төсвийн орлого 14.3 их наяд төгрөг болж 36.5%
- Төсвийн зарлага 15.6 их наяд төгрөг болж 34.5% буурсан байна.
Энэ бол Монгол Улсын төсөвт орлого, зарлагын хувьд түүхэн дээд хэмжээ юм.
Төсвийн орлогын 80 хувийг татварын орлогоор бүрдүүлсэн байна.
Татварын орлого 2021 оны эцэст 11.3 их наяд төгрөг болж, 2020 оны түвшнээс 2.8 их наяд буюу 32.3 хувь өсжээ. Үүнд
- Орлогын албан татвар 1.1 их наяд буюу 49%
- Нийгмийн даатгалын орлого 673 тэрбум буюу 42.4%
- Нэмэгдсэн өртгийн албан татвар 628 тэрбум буюу 28.4%
- Гадаад үйл ажиллагааны орлого 2020 тэрбум буюу 27.3% өссөн нь голлон нөлөөлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
633924
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс