Орон сууц худалдан авсны болон оюутны төлбөрийн БУЦААН ОЛГОЛТЫН материалыг авч эхэллээ

2022 оны 1 сарын 03

Arslan.mn

Хувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ хөнгөлөлт, буцаан олголтын материалыг энэ сарын 1-нээс авч эхэллээ.

Албан татвар төлөгч иргэн Хувь хүний орлогын албан татварын тайланг 2022 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн дотор гаргаж, харьяа татварын албанд хүргүүлнэ. 

Албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах албан татвар төлөгч албан татварын тайлан гаргах үүрэгтэй бөгөөд уг тайлан нь түүнийг албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах үндсэн баримт болно хэмээн Татварын ерөнхий газраас мэдээллээ.

Татварын шинэчилсэн хуулиар 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш орон сууц худалдан авсан иргэн 6 сая хүртэлх төгрөгийн эдлэлт авах боломжтой болсон.

Оюутны сургалтын төлбөрийн хувьд төрсөн болон үрчилж авсан хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлдэг байсан бол татварын шинэ хуулиар дагавар, асран хамгаалагчаар бүртгэгдсэн хүүхдийнхээ төлбөрөөс хөнгөлөлт эдлэх боломжтой болсон юм.

БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГҮҮД

НЭГ. Анх удаа амьдран суух зориулалтын орон сууцыг “хувь хүн”-ээс худалдан авсан бол

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

1. “Иргэний үнэмлэх” ХУР системээс автомат

2. “НД-ийн лавлагаа” ХУР системээс автомат

3. “Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг” ХУР системээс Ү-дугаараар автомат

4. “Борлуулагчаас цахим төлбөрийн баримт авсан байх”  ДДТД сугалааны дугаарыг талбарт оруулна.

5. “Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2%-ийн татвар төлсөн баримт” /төлбөрийн даалгаврын дугаар/

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

1. “Худалдах худалдан авах гэрээ” /нотариат/

2. “Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна.

3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/

4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна.

ХОЁР. Анх удаа амьдран суух зориулалтын орон сууцыг “барилгын компани”-аас худалдан авсан бол

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

1. “Иргэний үнэмлэх” ХУР системээс автомат

1. “НД-ийн лавлагаа” ХУР системээс автомат

2. “Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг” ХУР системээс Ү-дугаараар автомат

3. “Борлуулагчаас цахим төлбөрийн баримт авсан байх”  дахин давтагдашгүй төлбөрийн дугаар, сугалааны дугаарыг талбарт оруулна.

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

1. Худалдах худалдан авах гэрээ /нотариат/

2. “Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна.

3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/

4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна.

ГУРАВ. Анх удаа амьдран суух зориулалтын орон сууц барьсан бол

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

1. “Иргэний үнэмлэх” ХУР системээс автомат

2. “НД-ийн лавлагаа” ХУР системээс автомат

3. “Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг” ХУР системээс Ү-дугаараар автомат

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

1. “Хөрөнгийн үнэлгээний тайлан” үнэлгээчнээр үнэлүүлэх

2. “Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна.

3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/

4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна

ДӨРӨВ. Анх удаа амьдран суух зориулалтын орон сууц барьсан эсвэл худалдан авсны хөнгөлөлт, чөлөөлөлт үргэлжлүүлэн эдлэх бол

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

1. Үл хөдлөх эд хөрөнгийн серийн дугаар /Ү-дугаар цахим/ автомат

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

1. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/

2. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна

Тайлант оны дундуур худалдсан борлуулсан тохиолдолд өмчилж байсан хугацаанд төлсөн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.

a. “худалдах, худалдан авах гэрээ” 

b. “Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2%-ийн татвар төлсөн баримт” ТУНС-аас авах

c. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/

d. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна

ТАВ. Дотоодын сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хэрхэн хамрагдах вэ?

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

1. “Татвар төлөгчийн  иргэний үнэмлэх” ХУР системээс автомат

2. “НД-ийн лавлагаа” ХУР системээс автомат

3. “Сургуулийн тодорхойлолт” /автомаар эсвэл файлаар хавсаргах/

4. Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт /төлбөр төлсөн цахим төлбөрийн баримтын дугаар 

5. “Хүүхдийн иргэний үнэмлэх эсвэл төрсний гэрчилгээ /хавсралтаар/

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

1. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/

2. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна

Шаардлагатай тохиолдолд

a. Дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэдтэй бол засаг даргын тодорхойлолт /файлаар/

b. Орлого нотлох баримт

ЗУРГАА. Гадаадад сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэхэд бүрдүүлэх материалын жагсаалт

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

6. “Татвар төлөгчийн  иргэний үнэмлэх” ХУР системээс автомат

7. “НД-ийн лавлагаа” ХУР системээс автомат

8. “Сургуулийн тодорхойлолт баталгаат орчуулгын хамт” /файлаар хавсаргах/

Шаардлагатай тохиолдолд

c. Дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэдтэй бол засаг даргын тодорхойлолт /файлаар/

d. Орлого нотлох баримт

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

1. “Хүүхдийн иргэний үнэмлэх эсвэл төрсний гэрчилгээ /хавсралтаар/

2. Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт  /баримтын баталгааг орчуулгын хамт файлыг Монгол хавсаргах/

3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/

4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна

ДОЛОО. Суралцаж байх хугацаандаа татвар төлсөн бол

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

9. “Татвар төлөгчийн  иргэний үнэмлэх” ХУР системээс автомат

10. “НД-ийн лавлагаа” ХУР системээс автомат

11. “Сургуулийн тодорхойлолт” /автоматаар эсвэл файлаар хавсаргах/

12. Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт /төлбөр төлсөн цахим төлбөрийн баримтын дугаар/

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/

4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгад:

23 дугаар зүйл.Албан татварын хөнгөлөлт

23.4.Монгол Улсын иргэн өөрийн албан татвар ногдсон орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар зөвхөн хувьдаа, анх удаа орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авсан бол ийнхүү орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авахад зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг уг албан татвар төлөгчид эдлүүлэх бөгөөд энэ хөнгөлөлтийн хэмжээ 6 сая төгрөг хүртэл байна.

23.5.Монгол Улсын иргэн албан татвар төлөгчийн төрсөн, дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэд гадаад, дотоодын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургуульд оюутан, эсхүл суралцагчаар элсэн суралцаж байгаа тохиолдолд түүний анхны бакалаврын болон дипломын мэргэжил эзэмших сургалтын хугацаанд тухайн татварын жилд төлсөн, баримтаар нотлогдож байгаа сургалтын төлбөртэй тэнцэх орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг эдлүүлнэ.

23.6.Монгол Улсын иргэн суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлбөр төлсөн их, дээд, мэргэжлийн болон техникийн боловсролын сургууль, коллежид анхлан суралцагчийг энэ хуулийн 23.5-д заасан хөнгөлөлтөд хамруулна.

Энэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заажээ.

23 дугаар зүйл.Албан татварын хөнгөлөлт

23.1.Албан татвар төлөгчийн энэ хуулийн 7.1.1, 7.1.2, 7.1.3, 7.1.4, 7.1.5, 7.1.7-д заасан орлогод ногдуулах жилийн албан татварт дараах хэмжээгээр албан татварын хөнгөлөлт эдлүүлнэ:

Албан татвар ногдуулах жилийн  орлогын хэмжээ /төгрөгөөр/ Албан татварын хөнгөлөлтийн хэмжээ /төгрөгөөр/
0-6 000 000 хүртэл 240 000
6 000 000-12 000 000 хүртэл 216 000
12 000 000-18 000 000 хүртэл 192 000
18 000 000-24 000 000 хүртэл 168 000
24 000 000-30 000 000 хүртэл 144 000
30 000 000-36 000 000 хүртэл 120 000
36 000 000 ба түүнээс дээш -
Эх сурвалж: Татварын ерөнхий газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
3
confuse an post
2
angry an post
7
633642
28 эможи

Иргэн
2022-01-05 14:39
Хаашаа байшин авсан хүн хөнгөлөлт эдлэх болуу
Mmmm
2022-01-05 10:43
Хур систем гэж юу ву?
Зочин
2022-01-04 23:28
Авто машин худалдан авсан тохиолдолд буцаан олголт байгаа юу
Zochin
2022-01-04 01:30
Tatar tuldugguu irgen bair awsan bol 6% xungulult butsaan olgolt awximuu
Ганхуяг Нэмэхбаяр
2022-01-03 23:49
Төрсөн хүүхдийнхээ сургалтын төлбөрийн хөнгөлөлт авч болохгүй гэсэн үг үү?
Энхээ
2022-01-03 23:00
Татвар төлөхгүй бол оюутны хөнгөлөлт эдлэх үү
Энхцэцэг
2022-01-03 22:59
Ажил хийдэггүй хүн хашаа байшин худалдан авсан хөнгөлөлт эдлэх үү
eegii
2022-01-03 22:45
Medeelel avlaa dahin2 unshina
eegii
2022-01-03 22:43
мэдээлэл авая
eegii
2022-01-03 22:43
мэдээлэл авая
Дамдин Бадам
2022-01-03 21:23
Өндөр настан анх удаа хувиин орон сууц барихад буцаан олголт олдохуу
Zochin
2022-01-03 20:55
Sain bnuu bayrlalaa
Иргэн
2022-01-03 19:48
Хүнд сурталтай хогийн газар. Буцаан олголт өгөхгүй байх зорилготой. Энэ нь ч дутуу байна тэр нь ч дутуу байна гээд явуулдаг. 3-4 жил хөөцөлдөөд сүүлд нь больсон доо. Баянгол дүүргийн татварын газар ёстой муухай газар.
baihgvi
2022-01-03 16:47
ondor
keyboard_arrow_up