Сураг алдарсан Хүүхдийн фондын мөнгийг албан ёсоор шилжүүлжээ
Сураг алдарсан хүүхдийн фондын мөнгийг Хүүхдийн төлөө сангийн дансанд албан ёсоор хүлээж авсан талаар Хөдөлмөр,/нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлжээ. Тодруулбал өчигдөр /2021.10.25/ 2.051.172.968 төгрөг “Хүүхдийн төлөө сан” Засгийн газрын тусгай сангийн дансанд шилжин орсон байна.
Тэрбээр "2,051,172,968 төгрөг “Хүүхдийн төлөө сан” Засгийн газрын тусгай сангийн дансанд шилжин орж ирлээ. “Хүүхдийн төлөө фонд” ТББ нь цаашид үйл ажиллагаа явуулахгүй бөгөөд “Хүүхдийн төлөө сан”-д бүх хандив, амлалтыг шилжүүлэв.
IFrame
Батлагдсан хууль, тогтоомжийн дагуу зарцуулалт хийгдэх болно. Сангийн мөнгийг хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт, олон улс, тив дэлхийн соёл урлаг, спортын уралдаан, наадамд амжилт гаргасан хүүхдүүдийг урамшуулах болон олон улсын наадам, тэмцээнд оролцох бэлтгэл хангаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх чиглэлд зарцуулна" хэмээн бичжээ.