МЭДЭГДЭЛ: Койн худалдан авснаас учирсан хохирлыг төр аливаа хэлбэрээр хариуцахгүй

2021 оны 10 сарын 15

Arslan.mn

Виртуал хөрөнгө нь хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Компанийн тухай хууль, Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн хүрээнд хамрагдах хувьцаа, үнэт цаас, төгрөгтэй адил үнэ цэнэ бүхий, мөнгөн хөрөнгөөр баталгаажаагүй, Монголбанкны зөвшөөрөлтэй төлбөрийн хэрэгслийн шинжийг агуулаагүй, компанийн хөрөнгө, хувьцаа хэлбэрээр баталгаажих боломжгүй тул ирээдүйд учирч болзошгүй эрсдэл, хохирлыг төр аливаа хэлбэрээр хариуцахгүй болохыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос албан ёсоор мэдэгдэж байна.

Иргэдийн койн худалдан авах замаар богино хугацаанд өндөр ашиг олох сонирхол нь өндөр эрсдэлийг дагуулж болзошгүй юм.

Түүнчлэн Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1 дэх хэсгийн бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно.

Эх сурвалж: МОНГОЛБАНК,  САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
631902
13 эможи

Зочин
2021-10-20 15:28
za da medehgui
Зочин
2021-10-18 18:15
Шуналтай тэнэг бол тэгээд хохино шүү дээ!!!
Зочин
2021-10-18 15:14
За шаа л даа худалдаж авахаас нь өмнө хэлэхэд яасым одоо оройтсон за
Зочин
2021-10-17 11:03
Энэ бол МӨНХЖИН ГЭЖ ҮСЭНД БООДОЛТОЙ ХҮНИЙ ТОГЛООМ
Зочин
2021-10-16 21:57
Монгол банк зөв шийдвэр гаргсан байна! Банкнууд дампуурхад ч улс хохирлыг гаргадаггүй! Тухайн банкны үйл ажиллагааг буруу яавжуулж хариуцлага алдсан! Банкыг хариуцаж байсан хүмүүс нь хохирлыг барагдуулдаг! Тэр хуулийг хатуу бар имталдаг шиг байх хэрэгтэй
Зочин
2021-10-16 20:58
Койноос болж олон луйварын хэргээр эрүүгийн хариуцлага хүлээж байна. Энэ тал дээр анхаарлаа хандуулж хоригломомоор мэддэггүйгээс болж олон айл өрх хүүхдүүд хохирсоор л бна
Зочин
2021-10-16 19:50
Төр хариуцахахгүй гэдгээ мэдэгдчихэж. Гэхдээ койн авсан хүмүүс цаана нь юу ч байхгүйг ойлгодоггүй. Ардын Ганхуяг, Мөнхжин нар зарсан койныхоо мөнгийг өөрсдийн орлого болгочихсон. Хүмүүс арилжих бүрт бас тэд шимтгэл авна. Нэг нь хожиход нөгөө нь алддаг зүйл. Блокчейн гэдэг сайн технологи гэхдээ тэр технологийг ашиглаад койны бүртгэл хөтөлсөн нь зарагдах зүйл биш. Эдийн засаг нэг хямрахад их л олон хүн алдах байх даа.
Зочин
2021-10-16 16:32
Яагаад хариуцахгүй гэж... монгол улсын нутаг дэвсгэр дээр болж байгаа үйл ажиллагаа шүү дээ. Ард сойн, IHC гээд эхнээсээ Монголд үйл ажиллагаа чвуулаад л байна ш дээ.
хуц
2021-10-16 16:05
төр хариуцах ёстой өчөөн саяаар авсан хүмүүс байна тэгээд үхсэнээ хиииж койен заруулж хүмүүсииг хамт хохироогоод байна төр засаг хууль шүүх хаана нуугадааав чих нүдгүй юу бас шүлжээ бараа зарагчад дүүрлэээ малуудааа
Ganaa
2021-10-16 15:08
Nirgesn hoino hashgiraw yrd ni helj baihgvi yaw ednar lyiwarchidtai ingej l hyiwalddag BNA shvvdee
Зочин
2021-10-16 09:11
naad mongol banknii nohoinuud chin goe gangalahaas uur yuch medehgui ee. chadvar n coin deer dutna. baahan or hunjil esvel aav eejeeree ajild orson nuhduud. hudlaa tamhi tataad l tom tom yum yriad l. zuv ch bichij chadahgui. hajuugaar n humsguu zagidaastai
Зочин
2021-10-16 08:58
МӨНХЖИН ХЭРҮҮЛЧ ХАРИУЦНА.ГҮНДАЛАЙ АРД ТҮМНЭЭ ХАМГААЛАХ ГЭЖ 4000$ ГЭЖ ЯРЬСАН БИЗ УХААНТАЙ ХҮН ШҮҮДЭЭ.
Зочин
2021-10-16 07:18
Хятадад хориглосон бн. Айхтар шүү. Манайхан бол мэдэгдэл хийж бн. Хахаха
keyboard_arrow_up