Сангийн яам ЭДИЙН ЗАСАГ, ТӨСВИЙН ТОЙМЫГ боловсруулан хүргэж эхэллээ

2021 оны 8 сарын 20

Сангийн яам ЭДИЙН ЗАСАГ, ТӨСВИЙН ТОЙМЫГ боловсруулан хүргэж эхэллээ

Сангийн яам “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд ил тод байх зарчмыг баримтлан ажиллаж байна.

Засгийн газрын зүгээс төсвийн ил тод байдлыг бэхжүүлэх чиглэлээр идэвхтэй арга хэмжээ авсны үр дүнд Олон улсын төсвийн түншлэл (International Budget Partnership) байгууллагын бэлтгэн гаргадаг төсвийн ил тод байдлын үнэлгээгээр Монгол Улсын төсвийн ил тод байдал жил ирэх тусам сайжирсаар байна.

Дээрх санаачилгыг үргэлжлүүлэн тус яам төсвийн чиглэлээр олон нийтэд хүрэх мэдээллийг өргөжүүлэх, ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор ХАГАС ЖИЛИЙН ЭДИЙН ЗАСАГ, ТӨСВИЙН ТОЙМЫГ боловсруулан хүргэж эхэллээ.

Хагас жилийн тоймоос эдийн засаг, төсвийн эхний хагас жилийн гүйцэтгэл болон түүнд суурилсан жилийн эцсээр хүлээгдэж буй гүйцэтгэлийн мэдээлэл авах бололцоотой гэж тус яамнаас мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630012
0 эможи

keyboard_arrow_up