Б.ЛХАГВАСҮРЭН: Том мөнгөн дэвсгэрт гаргахад жижиг мөнгөний хэрэглээ багасаж, зардал хэмнэгдэнэ

2021 оны 8 сарын 17

Arslan.mn
УИХ-ын дарга Г.Занданшатар том мөнгөн дэвсгэрт гүйлгээнд гаргах талаар судлахыг Монголбанканд даалгасан.

Тэгвэл энэ талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн байр суурийг хүргэж байна. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн хуралдааны үеэр ийнхүү байр сууриа илэрхийлсэн юм.

2021 оны зургадугаар сарын 31-ний байдлаар Монгол Улсын нийт мөнгө 27.7 их наяд төгрөг байна. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө нь 991 тэрбум төгрөг. Үүнийг харьцуулаад үзвэл 3.6% байгаа. Тэгэхээр нийт мөнгөнийхөө 3.6% нь гүйлгээнд байгаа бэлэн мөнгө. Олон улсын дундаж стандарт 10% байдаг. Өндөр хөгжилтэй орнуудад ч тэр, бэлэн мөнгөний хэрэглээ нь 10%-тай байдаг. Манай улсад 3.6% байгаа нь Монгол Улс илүү цахимжиж байна, цар тахалтай холбоотойгоор төлбөр тооцоо илүү их цахимжсан.

Төгрөгийн масштабатай холбоотойгоор сүүлийн үед шинэ мөнгөн дэвсгэрт гаргах уу гэдэг асуудал яригдаж байгаа. Монголбанк төлбөр тооцоог зохион байгуулж байгаа, төгрөгийг гаргадаг онцгой эрхтэй байгууллагын хувьд энэ талаарх бүх тооцоо судалгаа, төсөөллийг хийгээд явж байгаа.

  • Өнөөдрийн бидний хэрэглэж байгаа бэлэн мөнгийг 1993 онд гаргасан.
  • Хамгийн сүүлд 2006 онд 20,000-тын дэвсгэртийг гаргасан.

Тухайн үед $1=₮1,000 байсан. Өөрөөр хэлбэл, манай хамгийн том мөнгөн дэвсгэрт $20-той тэнцэж байсан бол өнөөдөр $7 болсон. Энэ нь хэрэглээ өндөр болсныг харуулж байгаа. Тиймээс арай том масштабтай мөнгөн дэвсгэрт гаргах боломж байгаа гэж харж байна. Түүнчлэн ханштай холбоотойгоор 5, 10, 20-тын дэвсгэртүүдийн хэрэглээ байхгүй, худалдан авах чадвргүй болсон учраас мөнгөний бүтцэд тодорхой өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага байна.

100,000 төгрөг гаргалаа гэж бодоход тэр нь 5 ширхэг 20,000-тын дэвсгэрттэй тэнцэнэ. Адилхан хэмжээтэй цаас, нууцлал, аюулгүй байдал байна. Тиймээс том масштабтай мөнгөн дэвсгэрт гаргахад жижиг мөнгөний хэрэглээг багасгаад зардал хэмнэх тооцоо судалгаанууд бий.

Шинэ мөнгөн тэмдэгт гаргахад бүгдийг нь өөрчлөх шаардлага гарна. Эсвэл хэсэгчилж шинэчилнэ. Өнөөдрийн хэрэглэж байгаа 11 дэвсгэрт дотор нь зохисгүй дэвсгэртийг хасах боломжтой.

Ер нь дэлхий цахим мөнгө рүү шилжиж байгаа. Энэ талаар бид мөн судалж байгаа. Төв банкнаас төвлөрсөн байдлаар гаргах цахим мөнгөний боломжийг судалж байгаа" гэв.

Өнөөдрийн байдлаар 11 дэвсгэрт гүйлгээнд ашиглагдаж байна. 1993 оноос мөнгөн дэвсгэртийг 2006 онд ийнхүү томруулж байжээ. Харин нууцлалыг сайжруулан шинэчилсэн тухайд:

  • 2018 онд 5000 төгрөгийн дэвсгэртийн Соёмбыг солонгорч харагдах бэхэн элемент болгон сайжруулж,
  • 2019 онд 50, 20,000 төгрөгийн дэвсгэртэд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан товгор элемент, солонгорч харагдах бэхэн элемент шинээр нэмж, 20000 төгрөгийн дэвсгэртийг гурван хэмжээст, микро оптик, хөдөлгөөнт гадаргуутай цоо шинэ туузтай болгож,
  • 2020 онд 100, 500, 1,000 төгрөгийн дэвсгэртүүдэд солонгорч харагдах бэхэн элемент, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан товгор элементтэйгээр шинэчлэн сайжруулж байжээ.
Эх сурвалж: IKON.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
629891
2 эможи

Мөнгө
2021-08-19 10:03
Том дэвсгэртийн шаардлага бхгүй ээ. Луйварчид л авилгын мөнгө нимгэлэх гэж бгаа.
Иргэн
2021-08-18 09:11
Хөгжилтэй орнууд том мөнгөн дэвсгэрттэй бил үү,
keyboard_arrow_up