Япон улсаас Монгол Улсад 883 сая иений буцалтгүй тусламж үзүүлэхээр болжээ

2021 оны 8 сарын 03

Arslan.mn

Ковид-19 халдварт цар тахлын хямралыг арилгахад Япон улсаас Монгол Улсад 883 сая иений буцалтгүй тусламж үзүүлэхээр болжээ.

Ингэснээр өвчнийг эрт үед илрүүлэх эмнэлгийн тоног төхөөрөмж, мутацид орсон вирусийн генийн дараалал тогтоох төхөөрөмж болон вакцин зөөвөрлөх хөргүүртэй автомашин зэрэг хүйтэн хэлхээний холбогдох төхөөрөмжүүдийг нийлүүлэх юм байна.

Цар тахлын хямралыг арилгахад яаралтай тусламж үзүүлэх Засгийн газар хоорондын солилцох нот бичигт Сангийн сайд Б.Жавхлан  Япон Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши нар гарын үсэг зуржээ.

Япон Улс НҮБ-ын хүүхдийн сантай хамтран 2.35 сая орчим тун вакцин нийлүүлэх зэргээр шууд тусламж үзүүлэхээс гадна олон улсын вакцин нийлүүлэх механизм болох КОВАКС хөтөлбөрт тэргүүлэн оролцож 200 сая ам.долларын санхүүжилт олгосон юм.

Дахин 800 сая ам.долларын нэмэлт санхүүжилт олгохоо зарлаж, хамтын нөхөрлөлийн орнуудын вакцинжуулалтад хувь нэмрээ оруулж байна.

Энэ удаагийн буцалтгүй тусламж нь вакцинжуулалтын төлөвлөгөөг эрчимжүүлэх, шинэ төрлийн коронавирустай тэмцэх хариу арга хэмжээнд томоохон тус нэмэр болно гэж үзжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3
629404
12 эможи

Зочин
2021-08-04 21:54
Манай дарга нарт бэлэн мөнгө өгвөл хуваагаад идчихнээ Хэцүү шүү. Сүүлд нь ард түмэн л төлдөг ш дээ
Uka Tse
2021-08-04 00:06
Баяр хүргэж хоёр орны найрсаг сайхан хамтын ажиллагаанд нь амжилт хүсье.АМЖИЛТ
keyboard_arrow_up