“Насны хишиг“-ийг өнөөдрөөс олгож эхэлнэ

2021 оны 6 сарын 18

Arslan.mn

Улсын хэмжээнд "Насны хишиг" мөнгөн тусламжийг ахмадуудад Улсын баяр наадам болон Сар шинийн баяраар, жилд 2 удаа олгодог. Энэ жил тохиож буй Ардын хувьсгалын 100 жилийн ойн өмнө ахмад настны мөнгөн тусламж "Насны хишиг"-ийг 6 дугаар сарын 18-наас олгож эхэлж буйг ХНХЯ-наас мэдээллээ.

Энэ жил нийт 143.522 ахмад настанд 11.8 тэрбум төгрөг олгох аж.

Энэ жил 65 нас хүрч буй, тэр дундаа 7 дугаар сарын 15-наас өмнө төрсөн ахмадууд "Насны хишиг" мөнгөн тусламжийн үйлчилгээ авах эрхтэй болж буй.

Манай улс 2017 оноос эхлэн Ахмад настны тухай хуулийн дагуу 65, түүнээс дээш насны иргэдэд "Насны хишиг" мөнгөн тусламж үзүүлж байгаа юм. Улсын хэмжээнд жил бүр 140 мянган ахмад настан "Насны хишиг" үйлчилгээг авдаг байна. "Насны хишиг"-ийн нөхөн олголтыг 6 дугаар сарын 18-25-нд олгох аж.

"Насны хишиг"-ийн олголтын хэмжээ:

  • 65-69 настай ахмадад 50 мянган төгрөг, 
  • 70-79 настай ахмад 80 мянган төгрөг, 
  • 80-89 настай ахмад 150 мянган төгрөг, 
  • 90-ээс дээш настай ахмадуудад 250 мянган төгрөгийг тус тус олгодог. 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627943
1 эможи

zochin
2021-06-18 13:14
humuus nas ni bolson l bol olgono uu. covid ih bhad yavaad baimaargui bna
keyboard_arrow_up