Хүүхдийн мөнгийг зохисгүй зарцуулбал хүүхдийн нэрийн дансанд шилжүүлдэг болно

2021 оны 6 сарын 02

Arslan.mn

Засгийн газрын өчигдрийн /2021.06.01/ хуралдаанаар хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохтой холбоотой журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа.

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг тухайн хүүхэд, асран хамгаалагч өрх, иргэн авч чадахгүй байх, хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлддэг асран хамгаалагч мөнгийг зохисгүй хэрэглэдэг бол мөнгийг хүүхдийн нэр дээрх дансанд нь шилжүүлнэ. Ингэхдээ хүүхдийн байгууллагын дүгнэлтийг үндэслэх юм байна. Ингэснээр хүүхдийн эрхийг хангах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, төрийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, төрийн байгууллага, хуулийн этгээдийн үүрэг, хариуцлага сайжрана гэж Засгийн газар үзлээ.

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг эцэг, эх, асран хамгаалагч нь тухайн хүүхдийн нэр дээр хадгаламж нээж, эсвэл өөрсдийн данстай холбуулан авч байна. Мөнгөн тэтгэмжийн дансны 85.6 хувийг эх, 10.7 хувийг эцэг, 3.5 хувийг асран хамгаалагч, 0.3 хувийг 16 нас хүрсэн хүүхэд өөрийн дансанд холбуулжээ.

Нийт хүүхдийн 97.1 хувь нь хүүхдийн мөнгийг захиран зарцуулах эрхтэй хүнтэй хамт амьдардаг. Харин 2.9 хувь буюу 22 орчим мянган хүүхэд тусдаа амьдардаг бөгөөд тэдний 900 орчим нь албан бус гэр бүл салалтаас болж мөнгөө өөртөө болон тухайн амьдарч байгаа өрхийн хэрэглээнд зарцуулж чаддаггүй судалгаа гарчээ. Нийт өрхийн 0.2 хувь буюу 1,120 өрх мөнгөний ихэнх хувийг архи, согтууруулах ундаанд зарцуулдаг байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
5
haha an post
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
3
angry an post
3
627431
30 эможи

jakii
2021-06-05 13:44
medeelel away
Зочин
2021-06-03 21:15
Yaj 2 hvhedin mungu hadgalamjtai bolgh we
Bayarsaihan
2021-06-03 21:14
Yag zuw
tomorhuyag batjargal
2021-06-03 18:22
zow shiidwer gargaj ee manai ah odoo 4ohintoi eejne ongorod 3jil bolj bna gewch hvvhedvvdiine hadmuudana awchad ogdoggvi aawiina vhesen gej heled eejinhene dvvne oor deerei awchad hamag ulsaas ogch bga ymina awch ideel ariahdaal baidag gesen ene talaar hend haana handahuu
irgen
2021-06-03 17:41
aav eej 2n salchihsan huuhed n aav emee deere amidardag tegehed eej n gej hun huuhediin mongiin ideed 6 jil bolj bn neheheer uurlan ulsaas ogson 300.0 hurtel eejinhen dansruu orchihson iim davchhsan bj bolohgui bizde
irgen
2021-06-03 17:38
ter n zov shuu aav eej n salchihsan huuhed n aav emee deere bdag tegehed tendeej ngej hun
Chimka
2021-06-03 11:13
Vnehr ih bayrllaa
nymotgon
2021-06-03 10:47
estoi zuw shiidwer gargalaa bayralla odoo ene talaar haana handaj ohiniihoo mungiig uurtun dans neej 18 nas hvrtel n hadgaluulmaar bna haana handahiin heleed uguurei
nymotgon
2021-06-03 10:47
estoi zuw shiidwer gargalaa bayralla odoo ene talaar haana handaj ohiniihoo mungiig uurtun dans neej 18 nas hvrtel n hadgaluulmaar bna haana handahiin heleed uguurei
Сарангэрэл Цэенхүү
2021-06-03 07:56
manai huuhed munguu awch uzeeguiee 10jil awaagui aaw ni awaad l ureed baidag gesen eniig bolulmaar bn haana handahuu
Иргэн
2021-06-03 07:32
Ёстой зөв шийдвэр гаргажээ. Мөнгө нь өөрт нь хүртэхгүй тохиолдол байгаад ямар ч гарцгүй байсныг гарц шаналгаатай болгох шийдвэр гаргасанд баярлалаа
keyboard_arrow_up