Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад 1 сая төгрөг олгоход БЭЛЭН болжээ
2021 оны 5 сарын 11
Тэтгэврийн зээлгүй иргэн тус бүрт 1 сая төгрөг олгох мөнгө бэлэн болоод буйг ХНХ-ын сайд А.Ариунзаяа өчигдөр болсон Засгийн газрын 100 хоногийн тайланг танилцуулах уулзалт дээр мэдээллээ.
Тэрээр, тэтгэврийн зээлгүй ахмадуудад олгох нийт 216 тэрбум төгрөгийг энэ оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс өмнө мөнгөжүүлэх үүрэг даалгаврыг “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс силвер ресурс” компаниуд хуулиар хүлээж хугацаандаа бүрдүүлснийг мэдэгдлээ.
Ингэснээр дээрх мөнгийг Нийгмийн даатгалын сангийн дансанд байршуулж, одоо 237.9 мянган иргэнд холбогдож дансаар шилжүүлэхэд бэлэн болоод байгаа аж. Нэг ёсондоо Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг иргэдэд нөхөн олговор олгоход бэлэн болжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
626774
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс