Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад 1 сая төгрөг олгох үнэт цаасыг ӨНӨӨДРӨӨС олгож эхэлнэ

2021 оны 5 сарын 10

Arslan.mn

Засгийн газраас 2020 оны нэгдүгээр сард  ахмад настны тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэр гаргаж, тэтгэврийн зээл авсан 228.5 мянган ахмадуудын зээлийг 763 тэрбум төгрөгөөр тэглэсэн.

Харин тэтгэврийн зээл аваагүй ахмадуудад сая төгрөгийн үнэт цаас олгох болсон. Уг ажил ийнхүү хэрэгжиж өнөөдрөөс буюу 2021 оны 05-р сарын 10-ны өдрөөс олгогдож эхлэхийг өнгөрсөн Баасан гаригт УИХ-ын дарга Г.Занданшатар дуулгасан.  Ахмадуудад олгох үнэт цаасыг "Эрдэнэс Монгол" ХХК  тавдугаар сарын 21-нээс мөнгөжүүлнэ. 

Тодруулбал, 194 мянган ахмад тэтгэврийн зээлгүй, 44 мянган ахмад нэг сая хүртэлх төгрөгийн зээлтэй учраас салхитын алт, мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, 2020 онд  өндөр настнуудын тэтгэврийн зээлийг нэг удаа чөлөөлсөн бол энэ удаад ч мөн адил тэтгэврийн зээлгүй ахмадуудад 216 тэрбум төгрөгийг  олгох юм.

Харин 2021 оны тавдугаар сарын 21-ний өдрөөс эхэлж мөнгөжүүлэх хуулийн дагуу 194 мянган ахмадад 184 тэрбум төгрөгийн үнэт цаас олгогдох буюу дансанд нь орно. Харин нэг сая төгрөгөөс доош зээлтэй байсан 44 орчим ахмадад нэг сая төгрөгийн зөрүү дээр нь 21.2 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгогдох аж. 

Мөн 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөс хойш нас барсан хүмүүсийн ар гэрт нь  энэ үнэт цаас өвлөгдөх зохицуулалттай.  Өөрөөр хэлбэл, Нийгмийн даатгалын байгууллагаар дамжуулан тухайн хүмүүст олгогдох ёстой байсан  үнэт цаасыг өвлөн авах  хүмүүсийн дансанд байршуулах зэрэг ажлын зохион байгуулалт хийнэ" гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээллээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626704
3 эможи

Зочин
2021-05-10 12:57
цаас гаргаж мөнгө үрэх ёстой юу. Цаасыг нь хэдэн төгрөгийн төсвөөр гаргаж байгаа юм болоо. Шууд л мөнгийг нь л өг л дөө. ҮҮр ашиггүй зардалаа хэмнэж хүнд суртлаа болимоор бна ш дээ засаг төр
иргэн
2021-05-10 09:53
Тѳр засаг боломжоороо ард түмэндээ цахилгаан .ус .дулаан 300000.тѳг олгох хүүхэдиин ...гэх мэт цар тахалтай тэмцэж байна баярлалаа
keyboard_arrow_up