300,000 төгрөгөө авах хүсэлт гаргасан 32,144 иргэний гүйлгээ тодорхой шалтгааны улмаас буцаагджээ
2021 оны 4 сарын 14
Засгийн газраас иргэн бүрд олгож буй 300 мянган төгрөгийн нэг удаагийн дэмжлэгийг нийт иргэдийн 93.1 хувьд олгосон талаар Сангийн яамнаас мэдээлэв. Тодруулбал, энэ сарын 8-13-нд 3 сая 173 мянга 897 иргэнд 952 тэрбум 169 сая төгрөгийг Төрийн сангаас арилжааны банкуудаар дамжуулан олгосон байна. Харин 32,144 иргэний мөнгийг Төрийн санд буцаан шилжүүлжээ. Энэ нь дараах шалтгаантай аж.
- Хүлээн авагчийн данс хаагдсан,
- Хүлээн авагчийн нэрийг латин үсгээр бичсэн,
- Хүлээн авагчийн нэрийг латин болон крилл үсэг хольж бичсэн,
- Хүлээн авагчийн нэрийн өмнө болон хойно сул зай авсан,
- Хүлээн авагчийн нэрэнд @ #/, зэрэг тэмдэгт бичсэн,
- Хүлээн авагчийн дансны дугаар зөрүүтэй буюу өөр хүний данс холбосон байна.
Иймд иргэдийг ebarimt.mn дэх бүртгэлээ шалгаж, шинэчлэхийг Сангийн яамнаас зөвлөв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









1
625505
1 эможи
ороогүйбна
2021-04-21 21:01
шалгагдаж бна гээд 10 хонолоо оронгүй бна одоо яахвэ
с.батсүх.ни 67020965
2021-04-14 11:56
Мөнгө ороогүй бн
Mygmarsvren
2021-04-14 10:38
ib83022116
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс