Монгол улсын нийт гадаад өр 2020 онд 32.2 тэрбум ам.доллар болжээ
2021 оны 3 сарын 11
Манай улсын нийт гадаад өр 2020 онд 32.2 тэрбум ам.доллар болжээ. Энэ нь өмнөх оноос 1.5 (4.8%) тэрбум ам.доллар, өмнөх улирлаас 969.4 (3.1%) сая ам.доллароор өссөн үзүүлэлт юм.
Нийт гадаад өрийг салбараар авч үзэхэд:
- нийт өрийн 35.5 хувь буюу 11.4 тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг,
- 26.9 хувь буюу 8.7 тэрбум ам.доллар нь Засгийн газрынх,
- 25.7 хувь буюу 8.3 тэрбум ам.доллар нь бусад салбарынх,
- 6.9 хувь буюу 2.2 тэрбум ам.доллар нь Төв банкных,
- 5.1 хувь буюу 1.6 тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх байна.
Улсын нийт гадаад өр өмнөх оноос өсөхөд Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 508.7 (23.8%) сая ам.доллар, бусад салбарынх 263.2 (3.1%) сая ам.доллароор буурсан хэдий ч шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 1.1 (10.4%) тэрбум ам.доллар, Засгийн газрынх 948.5 (12.3%) сая ам.доллар, Төв банкных 235.0 (11.8%) сая ам.доллароор өссөн нь нөлөөлжээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Эх сурвалж: ҮСХ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









624417
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс