ТАНИЛЦ: Ажлын байрыг дэмжих 3%-ийн хүүтэй зээл хүсэгч иргэн, ААН-д тавигдах шаардлага

2021 оны 3 сарын 09

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Засгийн газраас "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө" хөтөлбөрийг баталсан. Ажлын байрыг дэмжих хоёр их наяд төгрөгийн  жилийн гурван хувийн хүүтэй зээлийг гаргахад бэлэн болжээ. Ингэхдээ аж ахуйн нэгж НӨАТ төлөгч байх шаардлагыг тавьж, Засгийн газар 60 хүртэл хувьд нь батлан даалт гарах юм байна. Энэ удаагийн зээлд бичил, өрхийн бизнес эрхлэгч хамрагдана, арилжааны банкуудаас өмнө нь жилийн 15 хүртэл хувийн зээл авсан иргэд гурван хувийн зээл рүү шилжүүлж болох аж. 

Иргэн, ААН-д олгож эхлэх ажлын байрыг дэмжих зорилготой гурван хувийн хүүтэй зээл хүсэгчдэд тавигдах шаардлага: 

Иргэнд: 

50 хүртэл сая төгрөгийн, гурван хувийн хүүтэй зээлийг бичил болон өрхийн бизнес эрхлэгч, ажлын байр бий болгогч иргэнд олгоно. 

Аж ахуйн нэгжид: 

ААН-д тавигдах гол шаардлага нь НӨАТ төлөгч байх. И баримт системд бүртгэлтэй НӨАТ төлөгч байгууллагад 500 сая хүртэл төгрөгийн зээл олгоно.

Зээлийг зориулалтын бусаар ашигласан тохиолдолд: 

Ажлын байрыг дэмжих зорилготой уг бизнесийн зээлийг зориулалтын бусаар ашигласан, дамжуулан хүүлсэн тохиолдолд гурван хувийн хүүтэй зээлийг тухайн банкны арилжааны зээл рүү шилжүүлнэ. 

Энэ сарын 10-аас эхлэн ажлын байрыг дэмжих 3%-ийн хүүтэй зээлийг олгож эхэлнэ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624353
1 эможи

keyboard_arrow_up