Тэтгэврийн зээлгүй ахмадад тавдугаар сарын 21-нээс НЭГ САЯ төгрөг олгоно

2021 оны 1 сарын 08

Arslan.mn

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн хэрэгжилтийн талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа “Эрдэнэс силвер ресурс” компанийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр нарын танилцуулгыг өнөөдөр сонсов.

Энэ хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 10-нд Улсын Их Хурал баталсан. Түүнчлэн 2019 оны эхээр Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт ; Салхитын алт, мөнгөний ордод тусгай ажиллагаа явуулж, ордыг 2043, 2047 он хүртэл ашиглах тусгай зөвшөөрлүүдийг цуцалж, төрийн мэдэлд авснаас хойш 2 жил өнгөрч байгаа юм.

Хуулийг баталснаас хойш “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргаж, ахмадуудын тэтгэврийн зээлийг бүрэн төлжээ. Үүнд 6 сая хүртэлх төгрөгийн зээлтэй байсан 229 мянган иргэний 763 тэрбум төгрөгийн зээлийг хамруулжээ.

Дээрх хуулиар тэтгэврийн зээлгүй байсан ахмад настан, тэтгэвэр тэтгэмж авагч нийт 210 мянган иргэнд тус бүр 1 сая хүртэл төгрөгийн ваучер олгохоор шийдвэрлэсэн. Түүнийг мөнгөжүүлэх ажил энэ оны тавдугаар сарын 21-нээс эхлэх ёстой. Үүнд шаардагдах 210 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлэх ажил хуулийн дагуу явж байгаа бөгөөд хугацаандаа хэрэгжинэ гэдгийг “Эрдэнэс силвер ресурс” компанийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр хэллээ. Түүнчлэн тус компани Овоот хярын ордын тусгай зөвшөөрлийг Засгийн газрын шийдвэрээр эзэмшиж, хайгуул хийснээр алтны нөөцийг 53.1 тонноор нэмсэн байна. 

Тэтгэврийн зээл тэглэх зорилгоор “Эрдэнэс Монгол” компаниас 5 жилийн хугацаатай, 725 орчим тэрбум төгрөгийн бондыг Монголбанканд байршуулсан бөгөөд энэ бондыг Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр барьцаалсан байсныг бүрэн чөлөөлсөн гэж Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдэгдлээ. Ингэснээр цаашид иргэдийн тэтгэвэр, тэтгэмж, халамжийг олгоход ямар нэг төвөг саад учрахгүй гэсэн үг юм.

Ийнхүү Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль амжилттай хэрэгжиж байна. Хуулийн хэрэгжилтийг 2021 оны хаврын ээлжит чуулганд танилцуулахыг УИХ-ын дарга Г.Занданшатар үүрэг болголоо. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622589
1 эможи

Зочин
2021-01-08 22:49
zeel teglexdee minut sekvntiin dotor bolson uguxduu xeden sar jil zaadag ni sonin l ym ertxen ugchij bolggodvi ymuu
Зочин
2021-01-08 22:46
ter boltol xed ni burxanii orond yawaxiig taashgvi zaawal 5 sard gedeg ni ymarch uchirtain bvv med
Зочин
2021-01-08 17:33
ШУДРАГА БУС
2021-01-08 10:11
Өндөр тэтгэвэртэй, эрт тэтгэвэрт гарсан хүмүү с олон саяар нь зээл авсан байсан. Зээл авч, өр тавихаас айсан, сарын тэтгэвэрээрээ амьдралаа залгуулж байсан хөгшчүүд л хохирлоо доо
харамсалтай
2021-01-08 10:05
МӨНГӨ алга уу? НААНА өгч болохгүй юм уу? Нэгэнт өгөх гэж байгаа юм бол ойрын үед өгч туслаач. ЗЭЭЛ авдаггүй, тэтгэвэрээрээ болгодог хэдэн хөгшин л байгаа шүү дээ.
keyboard_arrow_up