Шатахууны үнэ нэмэгдэхгүй

2014 оны 7 сарын 23

Энэ сарын 22-ны байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 34 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа талаар Уул уурхайн яам мэдээллээ. 

Үүнээс А-80 автобензин 40, Аи-92 автобензин 34, дизелийн түлш 41, ТС-1 20 хоногийн нөөцтэй байна. Мөн Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган өнөөдөр болсон "Ил тод уул уурхай" хэвлэлийн бага хурал дээр "Манай улсад ойрын саруудад бинзений үнэ харьцангуй тогтвортой байна. Энэ асуудал дээр УУЯ анхаарал хандуулан ажиллаж байна." гэж ярьлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6176
0 эможи
keyboard_arrow_up