Монголбанк 6596 зээлдэгчийн зээлийн хугацааг хойшлуулжээ

2020 оны 4 сарын 30

Arslan.mn

Монгол банкнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр /2020.04.30/ мэдээлэл хийлээ.

Судалгаагаар өнгөрсөн хоёр сарын хугацаанд арилжааны банкууд иргэдэд олгох зээлийн шалгуурыг чангаруулжээ. Харин зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулаагүй байна.

Хэрэглээний зээлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд 6596 зээлдэгчийн хугацааг хойшлуулжээ. Хугацааг хойшлуулсан зээлийн хэмжээ 76 орчим тэрбум. Иргэд дунджаар 6.2 сарын хугацаагаар зээлээ хойшлуулжээ. Өр орлогын харьцаа буурсан байна. Зээлийн төрлөөр нь авч үзвэл цалингийн зээл 90.4 хувийг эзэлж байна.

Банкны салбар дахь чанаргүй зээлийн хэмжээ өмнөх сараас есөн тэрбум төгрөгөөр буурч, нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хэмжээ 10.7 хувьтай тэнцэж байна. Хугацаа хэтэрсэн зээл гуравдугаар сард өмнөх сараас 120 тэрбум төгрөгөөр өсөж, нийт зээлд эзлэх хэмжээ 6.7 хувьтай тэнцлээ. Ийнхүү өссөн нь боловсруулах үйлдвэр, барилга, уул уурхайн олборлох салбарын хугацаа хэтэрсэн зээл нэмэгдсэнтэй холбоотой байна. 

Урсгал дансны алдагдал эхний гурван сард 750 сая ам.долларын алдагдалтай гарсан. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 370 орчим ам.доллароор алдагдал өссөн гэсэн үг. 

  • Гол шалтгаан нь экспортын орлого 740 орчим сая доллар буюу барааны худалдааны тэнцэл 740 сая доллароор буурч, 273 сая ам.долларын алдагдалтай гарсан нь нөлөөлсөн.
  • Санхүүгийн дансны тэнцэл өмнөх онтой харьцуулахад ашиг нь 146 сая ам.доллароор буурч, 412 сая долларын ашигтай гарсан. 

Ингээд урсгал данс болсон санхүүгийн дансны тэнцлийн нийлбэр дүн буюу нийт төлбөрийн тэнцлийн хэмжээ гуравдугаар сарын байдлаар 350 сая долларын алдагдалтай гарч, гадаад валютын нөөц 4.1 тэрбум доллар болсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616702
1 эможи
keyboard_arrow_up