СТАТИСТИК: Улаанбаатарт ажиллагчдын сарын дундаж цалин 1.4 сая төгрөг байна

2020 оны 3 сарын 13

Arslan.mn

Монгол Улсын 2020 оны хоёрдугаар сарын Нийгэм, эдийн засгийн салбарын статистик үзүүлэлтийг өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.

 Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2019 оны дөрөвдүгээр улирлын байдлаар нийт 42 мянган ААНБ-ын 679.8 мянган ажилчин хамрагдсан гэдгийг хэллээ.

Тодруулбал, нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 1.5 (3.8%) мянгаар, өмнөх улирлаас 141-ээр буюу 0.3%-аар тус тус өссөн аж. Харин ажиллагчид өмнөх оны мөн үеэс 27.5 (4.2%) мянгаар өсөж, өмнөх улирлаас 5.6 мянгаар буюу 0.8%-аар буурчээ.

Түүнчлэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2019 оны дөрөвдүгээр улирлын тайланд хамрагдсан 679.8 мянган ажиллагчдын медиан цалин 905 мянган төгрөг болсон байна. 

Харин нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2019 оны дөрөвдүгээр улирлын байдлаар улсын хэмжээнд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 122.4 мянган төгрөгөөр буюу 10.9%-аар, өмнөх улирлаас 76.3 мянган төгрөгөөр буюу 6.5%-аар нэмэгджээ.

Ажиллагчдын сарын дундаж цалинг бүсээр авч үзвэл,

  • Баруун бүсэд 838.9 мянган төгрөг,
  • Зүүн бүсэд 951.2 мянган төгрөг,
  • Хангайн бүс болон Төвийн бүсэд 1.1 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 145.6-403.8 мянган төгрөгөөр (11.7%-32.5%-аар ) бага буй аж. 

Харин Улаанбаатар хотод ажиллагчдын сарын дундаж цалин 2019 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 1.4 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 123.2 (9.9%) мянган төгрөгөөр их байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
3
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
9
614767
15 эможи

Zochin
2020-03-17 15:34
Худлаа тоо баримт байна. Хөрсөн дээрээ бууж судалгаа хийлдээ 500-800 мянган төгрөгийн хооронд байгаа ш дээ
Зочин
2020-03-15 09:32
Больж үзээрэй 500.000 л бгаа байх. Сайхан шаах юм. Яаж ингэж ичихгүы шаадаг бнаа. Хошного улаймаар
Ишка
2020-03-14 15:35
Гайхаж байна. Үүний дийлэнх нь төрийн болон төрийн үйлчилгээний албан хаагчид бгаам биш үү????
Zochin
2020-03-14 00:37
Shal hudlaa vnheer tiim bsan bol bid nar banknii urgvi amidarii
Сүхээ
2020-03-13 22:02
Худлаашд
Эгэл ард
2020-03-13 21:11
Ymar ajil hiiheeree 1.4 sayiig awdiin bvv med dandaa l hudal medeelel gargahiin ingej hudal medeelel gargaj bhaar ajil turluu hiimeer l bn shvv
Зочин
2020-03-13 20:44
Хахуул авдаггүй л юм бол амьдрал дээр ийм боломж байхгүй дээ. Дандаа, давтан худал яриад л ...
Zochin
2020-03-13 17:49
Za ystoi budaa bha John boditoi ym hiij bmar ym
Monhgerel
2020-03-13 17:43
Za ystoi tsom shaalaadaa
зочин
2020-03-13 17:35
Яаж бодоод 1400000 болгочив.
Бар
2020-03-13 17:18
Битгий худлаа хуц 500 хүрүүл ихюм
Zochin
2020-03-13 16:48
ingej hudal medee taraadg bnaa bi turiin alband ajilladg minii undcn tsalin 460.0 bn ter ctatickin baiguullaga chin bc turiin alba ted 1.4 cayg abdg umuu zuv medee taraaj bgch
keyboard_arrow_up