Гурван компаний гишүүний эрхийг хасчээ
2014 оны 7 сарын 22
Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны зургаадугаар сарын 11-ний 211 тогтоол, 2014 оны тавдугаар сарын 07-ны 153 тоот тогтоолоор Үнэт цаасны зах зээлд Брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон “Рескап Секьюритис” ХХК, “Лондон Азиа капитал Монголия” ХХК, “Санхүүгийн хөгжил инвест” ХХК-ийн гишүүний эрхийг “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.3.1, 7.3.17 дахь заалтыг үндэслэн ТУЗ-ийн 2014 оны зургаадугаар сарын 30-ны 2014/06 тогтоолоор цуцаллаа.
Дээрх шийдвэр гарсантай холбогдуулан БДК-уудын харилцагчдыг Брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бусад компанид зохих журмын дагуу шилжүүлэхээр болсон байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
6133
0 эможи