СТАТИСТИК: Иргэдийн сарын дундаж цалин 1.3 сая төгрөг байна

2019 оны 12 сарын 12

Arslan.mn

Үндэсний статистикийн хороо /ҮСХ/-ноос энэ оны 11 дүгээр сарын нийгэм, эдийн засгийн төлөв байдлын талаарх мэдээллээ  өнөөдөр  танилцууллаа.

Судалгаанаас харахад, Улаанбаатар хотод ажиллагчдын сарын дундаж цалин 1.3 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 117.9 (10.1%) мянган төгрөгөөр их байна.

Статистикаас харвал ажиллагчдын сарын дундаж цалинг бүсээр авч үзвэл:

  • Баруун бүсэд 795.7 мянган төгрөг
  • Зүүн бүсэд 877.1 мянган төгрөг
  • Хангайн бүс болон Төвийн бүсэд 1.0 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 159,900-370,700 (13.7%-31.8%) мянган төгрөгөөр бага байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2019 оны гуравдугаар улиралд нийт 41.9 мянган аж ахуйн нэгж, байгууллага(ААНБ)-ын 685.4 мянган ажиллагчид хамрагджээ.

Шимтгэл төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 1.9 (4.6%) мянгаар, өмнөх улирлаас 47 (0.1%)-гоор өссөн бол ажиллагчид өмнөх оны мөн үеэс 34.3 (5.3%) мянгаар, өмнөх улирлаас 9.4 (1.4%) мянгаар тус тус нэмэгдсэн болохыг ч мөн хэлэв.

Харин нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан 685.4 мянган ажиллагчдын

  • 67.7 (9.9%) мянга нь 320,000 төгрөг хүртэлх цалинтай
  • 93.1 (13.6%) мянга нь 320,001-500,000 төгрөгийн цалинтай
  • 209.7 (30.6%) мянга нь 500,001-900,000 төгрөгийн цалинтай
  • 150.8 (22.0%) мянга нь 900,001-1,300,000 төгрөгийн цалинтай
  • 41.6 (6.1%) мянга нь 1,300,001-1,500,000 төгрөгийн цалинтай
  • 122.5 (17.9%)мянга нь 1,500,001 төгрөгөөс дээш цалинтай байна.

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611521
0 эможи

zochin
2019-12-17 11:38
hutsaad bai.tiim tsalintai bol mongolchuud talhandaa huch hurehgui baih uu? ard tumniig bitgii doromjlood baigaarai
Зочин
2019-12-13 02:07
keyboard_arrow_up