Барагшун түүх, экcпортлохыг түр хориглолоо

2014 оны 3 сарын 03

Эрүүл мэндэд тустай, эмчилгээний үр дүн сайтай барагшун хэмээх эрдсийг монголчууд-хадны хайлмал хэмэнэ нэрлэж ирсэн гэдэг. Харин төвдүүд-барагшун буюу хадны урсмал, хятадууд-таван эрдэнийн тос, оросууд-уулын тос-мумие (Мумие гэдэг нь “биеийг хэвээр хадгалагч” гэсэн утгатай араб үг ажээ), киргизүүд-архар-таш, энэтхэгүүд-шилажит гэх мэтээр нэрлэн ардын эмнэлэгтээ хэрэглэж байсан түүхтэй.

Тэгвэл манай орны Алтай, Хангай, Хэнтийн уулсаар нилээд тохиолддог энэхүү эрдсийн нөөц, тархац хомсдож байгаа юм байна. Барагшун нь хэдэн зуун жил дамнан үүсэж бурэлддэг учраас бага нөөцийг хамгаалахын тулд үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, түүхийгээр нь гадаад улсад экспортлохыг таван жилийн турш хориглолоо. Харин барагшун гадаадад гаргах зөвшөөрөл аваад гаргаж амжаагүй аж ахуйн нэгжийг 2014 оны тавдугаар сарын 01-ний дотор гадаадад гаргах боломжтой юм байна

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610
0 эможи
keyboard_arrow_up