“Сахал“ Д.Эрдэнэбилэг “Хаан“ банкны 54.4 хувийг авна гэв үү?
Төрийн өмчийг луйвардсан байж болзошгүй гэх хэрэгт Худалдаа хөгжлийн болон Улаанбаатар хотын банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг тэргүүтэй хүмүүс яллагдагчаар тооцогдон, цагдан хоригдож байгаад суллагдсан. Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5-д заасны дагуу Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлаж, тодорхой хүмүүстэй уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авч, шалгагдаж буй билээ.
Гэвч тэрээр шүүхийн шийдвэр ямар гарах буюу өөрийнх нь холбогдоод буй хэрэг хэрхэн шийдвэрлэгдэх зэрэгт төдийлөн санаа зоволгүй ердийн байдлаар ажил хэргээ явуулж буй ажээ.
Ойрын эх сурвалжуудын өгүүлж буйгаар "Сахал" Д.Эрдэнэбилэг "Хаан" банкны хувьцааны дийлэнхийг авахаар сүүлийн хоёр сар орчим хэлцэл хийж буй юм байна.
Тодруулбал, "Таванбогд" группийн Ерөнхийлөгч, "Хаан" банкны 36.28 хувийг эзэмшигч Ц.Баатарсайхан "Сахал" Д.Эрдэнэбилэгийг дагуулан, өөрийн биеэр "Хаан" банкны 54.4 хувийг эзэмшигч Хидео Савадатай уулзсан бололтой.