ҮСХ: Иргэдийн дундаж цалин 1,161,178 төгрөг болсон байна
Үндэсний статистикийн хорооноос 2019 оны эхний найман сарын байдлаарх Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг танилцууллаа.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар дундаж цалин 1 сая 161 мянга 178 төгрөг болсон байна. Судалгаанд хамрагдсан иргэдийн 10 хувь нь 320 мянган төгрөг хүртэл цалинтай байгаа бол 320 -500 мянган төгрөгийн цалинтай иргэд 13.2 хувийг эзэлж байна.
Харин 500-900 мянган төгрөгийн цалинтай иргэн 30.9 хувь, 900 мянгаас 1 сая 300 мянган төгрөгийн цалинтай иргэн 22 хувь, 1.3-1.5 сая төгрөгийн цалинтай иргэд 6.2 хувь, 1.5 саяаас дээш цалинтай иргэд 17.7 хувьтай гарчээ.
Энэ үзүүлэлтийг өмнөх улиралтай харьцуулбал
- 320,000 хүртэлх төгрөгийн цалинтай ажиллагчид 4,500-аар
- 320,001-500,000 төгрөгийн цалинтай ажиллагчид 5,600-аар
- 1,100,000 төгрөгийн цалинтай ажиллагчид 2,200-аар
- 1,100,001-1,500,000 мянган төгрөгийн цалинтай
- ажиллагчид 9,900-аар
- 1,500,001 ба түүнээс дээш төгрөгийн цалинтай ажиллагчид 12,200-аар тус тус нэмэгдсэн бол
- 500,001-700,000 төгрөгийн цалинтай ажиллагчид 1,800-аар буурчээ.
Гэвч цалингийн хэмжээ ийнхүү өссөн ч бодит цалин буюу худалдан авах төдийлэн сайн нэмэгдээгүйү дараах зургаах харж болно. Тодруулбал, ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин 2019 оны II 2010 оны IV улирлаас 3.0 дахин нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 58.8 хувиар л өсжээ.
Судалгаанд нийт 41.9 мянган ААН, байгууллагын 675.9 мянган ажиллагчдын цалингийн үзүүлэлтийг хамруулсан байна.
Эх сурвалж: ҮСХ
|