Инфляц 9.6 хувьтай байна

2019 оны 7 сарын 31

Arslan.mn

Инфляцын түвшин нэмэгджээ. Тодруулбал, өнгөрсөн оны хагас жилд 7.2 хувьтай байсан инфляц энэ онд 9.6 хувьтай байна. Төв банк инфляцын түвшинг найман хувьд барихаар зорьж байгаа. Энэ оны тухайд хатуу түлш буюу нүүрс, шингэн түлш буюу шатахуун, махны үнийн өсөлт инфляцыг нэмсэн.

Тодруулбал, тавдугаар сарын 15-наас нийслэл рүү нүүрс оруулахгүйтэй холбоотойгоор өвөл, хаврын турш хатуу түлшний үнэ өссөн. Тэгвэл шатахууны тухайд дэлхийн зах зээлийн үнийн өсөлттэй холбоотойгоор дотоодод жижиглэнгийн үнэ өссөн юм.  Харин махны экспорт нэмэгдэж, дотоодод эрэлт багасаж, үнэ нэмэгдсэн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606275
0 эможи

иргэн
2019-07-31 19:38
Инфляци нэмэгдлээ гээд Ард иргэдийн амьдрал дээшлэх биш дээ
Зочин
2019-07-31 16:04
сонирхолтой
keyboard_arrow_up