ДЭЛХИЙН БАНК: Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн тоо хэмжээг анхаарах замаар татварын бааз суурийг өргөтгөхийг зөвлөв
Дэлхийн банкнаас Монгол Улсын төсвийн орлого, зардлын талаарх Төсвийн зардлын тойм судалгааг өнөөдөр танилцууллаа.
Ахлах эдийн засагч Жийн-Паскаль Н.Нгану "Уул уурхайн салбар 2018 онд төсвийн бодлогын 28 хувийг бүрдүүлсэн. Төсвийн орлогын уул, уурхайн салбараас хамаарах хамаарлыг бууруулах, орлогын шаталсан системийг аажмаар нэвтрүүлэх шаардлагатай. Монгол Улсын татварын хувь хэмжээ бусад орнуудтай харьцуулахад доогуур байгааг эргэн харах, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн тоо хэмжээг анхаарах замаар татварын бааз суурийг өргөтгөх хэрэгтэй.
Улсын хөрөнгө оруулалтуудын үр ашгийг сайжруулах, үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх нь нэн чухал.
Монгол улсын өр өндөр түвшинд хүрсэн, татварын түвшин бага, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт олон байгаа нь Монголын эдийн засаг нь гадаад эрэлт, түүхий эдийн үнэ, валютын ханшийн өөрчлөлт, хүүгийн огцом өсөлт зэрэгт эмзэг хэвээр байна. Тиймээс эдийн засгийн өсөлтийн үед хуримтлалаа нэмэгдүүлэх замаар төсвийн нөөц боломжоо хангалттай бий болгох шаардлагатайг Дэлхийн банкны тайланд онцолжээ.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|