Зээлдэгчдийн холбоо: Бид иргэдийг шулан мөлжиж байгаа банк, ББСБ-уудыг шүүхэд өгнө

2019 оны 6 сарын 19

“Зээлдэгчдийн холбоо”-ноос арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулах боломжийн талаар мэдээлэл хийлээ.

Зээлдэгчдийн холбооны тэргүүн Ц.Солонго “Зээлдэгчдийн эрхийг хамгаалсан ямар нэгэн байгууллага байгаагүй учраас зээлэнд дарлуулж ядарч зүдэрч байгаа иргэдийнхээ эрхийг хамгаалах зорилгоор энэ холбоог байгуулсан. Монгол төр сүүлийн 30 жилийн хугацаанд зээлтэй иргэдийнхээ эрхийг хамгаалж чадаагүй учраас бид өөрсдийнхөө төлөө тэмцэх цаг болсон. 

Арилжааны банк 25 хувь, ББСБ нь 38.4 хувь, ломбард 42 хувийн хүүтэй зээл олгож байна. Өдрийн зээл олгодог иргэд өдрийн 10 хувийн хүүтэй зээл олгож хязгааргүй шулан мөлжлөг хийж байна. Зээлийн хүүнд дарлуулсан иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр хэн ч юу ч хийхгүй байна.
Ийм өндөр хүүтэй зээлтэй байхад яаж хүн амьдарч, аж ахуйн нэгж нь хөгжих юм. Үүний гол буруутан нь арилжааны банк болон ББСБ-ууд гэдгийг шууд хэлье. Монголын эдийн засаг цөөхөн хэдэн хувийн банкны халаасанд байна. 
Сүүлийн хэдэн сарын хугацаанд арилжааны банкнууд хадгаламжийн хүүгээ бууруулсан атлаа зээлийн хүүгээ бууруулсангүй. Зээлийн хүү сарын 3, жилийн 30-40 хувьтай хэвээр байна. 

Бид банкуудыг цамцандаа багтахгүй болтол баяжуулаад өөрсдөө нуруугаа бөхийтөл хуруугаа моонийтол ажиллалаа. Бидэнд хэн ч туслахгүй, бидний эрхийг хэн ч хамгаалахгүй учраас хамтдаа тэмцэх цаг ирлээ” гэв.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604967
2 эможи

Монголын иргэн
2019-11-20 10:00
Монгол банкны, болон бусад шуналдаа автагдсан эрх мэдэлтнүүдийн ядарсан иргэдээс мөнгө шулах нэг арга нь Банк Бус Санхүүгийн байгууллага гэсэн нэртэйгээр иргэдийн мөлжиж шударгаар хөдөлмөрлөж байгаа иргэдийн өдөр маш ихээр дарамт үүсгэж байна. Өндөр хүүтэй мөнгө хүүлэгч нараа дэмжих бодлого барьж байгаа Монгол банкны шийвэр гаргасан бүх удирдлагуудыг шалгаач иргэдээ өрийн дарамтнаас бага ч гэсэн чөлөөлөөч ямар арчаагүй төр засаг вэ
keyboard_arrow_up