Монгол улс өрсөлдөх чадвараараа 63 улсаас 62-т эрэмбэлэгдлээ
Швейцарийн IMD бизнесийн сургуулиас дэлхийн 63 орныг хамарсан "Өрсөлдөх чадварын судалгаа-2019"-нд Монгол улс 62 дугаар байрт жагсжээ. 1989 оноос хойш жил бүр явуулж буй уг судалгааг 235 үзүүлэлтээр эрэмблэн гаргадаг онцлогтой.
Улс орнуудыг бизнес эрхлэх авьяас, ур чадвараар нь эрэмбэлэхдээ:
1. Хөрөнгө оруулалт болон хөгжлийн хүчин зүйлс (Investment and Development)
2. Дэлхийн авьяас, ур чадварыг татах хүчин зүйлс (Appeal)
3. Бэлэн байдлын хүчин зүйлс (Readiness) гэсэн үндсэн 3 бүлгийн өргөн хүрээний мэдээллийг ашигладаг байна.
Мөн боловсролын систем, ажлын байран дээрх сургалт, ажилчдын хөгжил дэвшил, гадаад хэлний ур чадвар, амьжиргааны өртөг, амьдралын чанар, боловсролын салбарт зарцуулж буй улсын төсөв болон татварын хэмжээ зэрэг 30 гаруй шалгуур үзүүлэлтүүдийг агуулдаг байна.
Өрсөлдөх чадвараараа дараах улсууд тэргүүлж байна
Уг жагсаалтын нэгдүгээрт Сингапур, хоёрдугаарт Хонгконг, гуравдугаарт АНУ оржээ. Харинхамгийн сүүлд Венесуэл улс орсон байна.
Дэлхийн өрсөлдөх чадварын төвийн зүгээс 1989 оноос эхлэн 30 дахь жилдээ энэхүү тайланг гаргаад байгаа бөгөөд Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв нь тус байгууллагатай 2010 оноос эхлэн хамтран ажиллаж байна.
Тайлангийн талаар мэдээлэл авах бол ОУУХХ-ийн цахим хуудсанд хандана уу: