СЗХ: Хэрэглэгчийн итгэлийн судалгаагаар банкны байгууллагууд хамгийн өндөр оноо авлаа

2019 оны 5 сарын 27

Arslan.mn

Санхүүгийн зохицуулах хорооноос Хөрөнгийн зах зээл, Даатгалын зах зээл, Банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж, зээлийн хоршооны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, тоо баримтыг танилцуулж, хариуцаж буй хүмүүс нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад товч хариуллаа.

Мөн санхүүгийн зах зээлийн талаарх хэрэглэгчийн итгэлийн судалгааны 2019 оны эхний улирлын үр дүнг танилцууллаа.

Хэрэглэгчийн итгэлийн судалгаагаар санхүүгийн салбараас арилжааны банканд итгэх итгэл хамгийн өндөр байна. Тухайлбал, дунджаар иргэдийн 80 гаруй хувь нь энэ салбарт итгэж байгаа аж.

Arslan.mn

Үүний дараа даатгалын салбарт итгэх итгэл өндөр байна. Иргэдийн 50 гаруй хувь нь даатгалын салбарт итгэдэг гэж хариулжээ.

Өндөр орлоготой, боловсролтой, орон сууцанд амьдардаг иргэдийн даатгалд хамрагдсан түвшин өндөр байсан талаар судалгааны баг онцолсон юм. Банк бус санхүүгийн байгууллагад итгэдэг иргэдийн хувь өмнөх оноос 0.7 пунктээр өссөн байна. 

Arslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
603999
1 эможи

Зочин
2019-05-28 15:50
Хамгийн найдваргүй банк бол Монголын банкууд ,яаагаад улс төр учираас
keyboard_arrow_up