Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчөөр Андрей Михнев томилогдлоо

2019 оны 4 сарын 01

Arslan.mnУкраины иргэн Андрей Михнев 2019 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчөөр томилогдон ажиллах боллоо.
 
Ноён Михнев нь Монгол дахь хамтрагч талуудтай Дэлхийн банкны бодлогын хэлэлцүүлэг болон хэрэгжих буй хөтөлбөрүүдийг удирдан ажиллах юм. Дэлхийн банк хөгжлийн байгууллагууд, хувийн хэвшил, иргэний нийгмийнхэнтэй хамтран Монголын засгийн газрын тогтвортой, хүртээмжтэй өсөлтөд хүрэх, ядуурлыг бууруулах ба олон нийтийн үйлчилгээг сайжруулах зорилго чиглэлүүдийг ноён Михневийн удирдлага дор цаашид үргэлжлүүлсээр байх болно.

Ноён Михнев нь олон улсад эдийн засгийн хөгжлийн салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай билээ. Тэрбээр Монголд ирэхийнхээ өмнө Ойрхи Дорнод болон Персийн булангийн орнуудад өрсөлдөх чадвар ба хувийн хэвшилд дөрөөлсөн өсөлтийг нэмэгдүүлэх зорилготой Дэлхийн банкны хөтөлбөрийг удирдаж байсан юм. Үүнээс өмнө Ноён Михнев Латин Америк, Саб-Сахар Африк, Өмнөд Ази, Ойрхи Дорнод, Хойд Африк, Европ, Төв Ази зэрэг олон оронд эдийн засгийн өөрчлөн шинэчлэлт хийх ажлуудад төвлөрөн ажиллаж байв.

Ноён Михнев нь Киевийн Их сургуульд олон улсын эдийн засгийн докторын зэрэг хамгаалсан бөгөөд англи, украин, орос хэлээр чөлөөтэй ярьдаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601758
0 эможи

keyboard_arrow_up