О.Чулуунбат Х.Баттулгын “араар тавихаар” шийдэв үү

2014 оны 7 сарын 18

Монголд Bank of China-ийн салбаруудыг нээнэ гэсэн яасан бэ. Ерөнхий сайд “зайгаа авсан”, “Засгийн газрын түвшинд ийм яриа болоогүй” гэснээс болоод больчихлоо гэж үү. Арай үгүй байлгүй дээ. Цаана чинь Хятадын “том дарга” ирж манай “том дарга” нарын авсан амлалтын гүйцэтгэлийг “шалгах” гээд байна шүү дээ. Ерөнхий сайд болиулчихсан гэсэн тайлбар өгөхгүй нь лавтай.

Хятадын төрийн өмчит энэ банкны 67.72 хувь буюу хяналтын багцыг Засгийн газар нь эзэмшдэг. Томоохон хөрөнгө оруулагчдад нь манай эчнээ танил “Чалко”, “Шинхуа” зэрэг “мангас”-уудаас гадна Bank of Tokyo Mitsubishi, Азийн хөгжлийн банк тэргүүтэн  багтдаг. Тиймээс хяналтын багцийг эзэмшигчийн ашиг сонирхлыг бүрэн гүйцэлдүүлэх үндсэн үүрэг нь олох ашгаас нь давдаг. Учир нь тэд ашгийн хувьд хэзээ ч санаа зовохгүй. Хонконгийн хөрөнгийн бирж өмнөөс нь ажлыг нь хийгээд өгчихнө.  

Bank of China-ийнхан Ерөнхийлөгчөөсөө эхлээд томоохон албан тушаалтнууд нь авлигын хэрэгт холбогдож байсан боловч ял шийтгэл хүлээж байсан удаагүй нь анхаарал татдаг. Мөн их хэмжээний өр хуримтлуулж, төрийн өмчөө  үрэгдүүлснээс 2006-2007 оны үед дампуурахдаа тулсан гэлцдэг нь хэвлэлийн хуудаснаа үлджээ. Гэсэн ч Хятадын төр нь банкууддаа тусалдаггүй тул зөвхөн IPO хийх замаар эрсдэлийнхээ тодорхой хэсгийг гадаадын хөрөнгө оруулагчдад үүрүүлэхийг зорьдог өвөрмөц тактиктай.  “Bank of China” өнгөрсөн нэгдүгээр улиралд нийт 45.4 тэрбум юань буюу 7.3 тэрбум ам.доллартай дүйцэх цэвэр ашиг олсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14 хувиар өссөн байна. Хятадын бусад томоохон банкийн нэгэн адил тус банк ийн гадаад зээл олгосныхоо хүчинд ашиг орлогоо нэмэгдүүлж чаджээ. цааш унших

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6013
0 эможи
keyboard_arrow_up