МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгчийн сонгуульд О.Амартүвшин ялалт байгуулжээ
Өчигдөр өглөө 09 цагт эхэлсэн МҮХАҮТ-ийн хурал тус байгууллагын дүрэм, Удирдах зөвлөлийн гишүүд болоод тус байгууллагын ирэх 4 жилд удирдах ерөнхийлөгчөө сонгосноор өнөөдөр өглөөний 04 цагт өндөрлөлөө.
МХАҮТ-ийн Ерөнхийлөгчид О.Амартүвшин, Б.Лхагважав, Ч.Ганхуяг, Б.Жаргалсайхан, Өгөөж компаний захирал н.Түмэнгэрэл нарыг нийт төлөөлөгчид заалнаас нэр дэвшүүлж өрсөлдүүлснээс н.Түмэнгэрэл нэрээ татаж О.Амартүвшин, Б.Лхагважав, Ч.Ганхуяг, Б.Жаргалсайхан нарын дунд санал хураалт болж, нийт төлөөлөгчдийн олонхийн саналаар UFC группийн ерөнхийлөгч О.Амартүвшин ялалт байгуулж МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.
МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгчид О.Амартүвшин, Б.Лхагважав, Ч.Ганхуяг, Б.Жаргалсайхан, Өгөөж компаний захирал н.Түмэнгэрэл нарыг нийт төлөөлөгчид заалнаас нэр дэвшүүлж өрсөлдүүлснээс н.Түмэнгэрэл нэрээ татаж О.Амартүвшин, Б.Лхагважав, Ч.Ганхуяг, Б.Жаргалсайхан нарын дунд санал хураалт болж, нийт төлөөлөгчдийн олонхийн саналаар UFC группийн ерөнхийлөгч О.Амартүвшин ялалт байгуулж МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.