ЖАГСААЛ: Бизнес эрхлэгч иргэн ханш уналтыг зогсоохыг шаардлаа
2018 оны 11 сарын 05
Хувиараа бизнес эрхлэгч иргэн н.Хасзаяа Монгол банкны замын баруун талд ханш уналтын талаар эсэргүүцлээ илэрхийлэн, тайван жагсаал хийж байна.
Тэрбээр "Би гадаад худалдааны компанитай. Өнгөрөгч есдүгээр сард багш нар ажил хаялт зарласан. Энэ үед ханш тогтвортой байсан тул мөнгөө цуглуулж байлаа. Гэтэл долоо хоногийн хугацаанд ханш 10 төгрөгөөр өссөн. Тэгэхээр 500 мянган юань хятад руу шилжүүлэх гэж байсан би шууд 5 сая төгрөгийн цэвэр алдагдал хүлээсэн. Миний халааснаас 5 сая төгрөг алга болчихсон. Тиймээс би өнөөдөр Монгол банк хуулийн дагуу ажиллах шаардлагыг тавьж байна" хэмээлээ.
ШУУД ҮЗЭХ:
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3
596911
3 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс