Бүртгэлтэй компаниудын санхүүгийн тайланг англи хэл дээр байршууллаа

2018 оны 10 сарын 05

Arslan.mn

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь үнэт цаасны зах зээлд оролцогч олон улсын хөрөнгө оруулагчдад тэнцвэртэй мэдээлэл хүргэх зорилгоор өөрийн цахим хуудсаар дамжуулан зах зээлийн үйл явдлын болон өдөр тутмын арилжааны мэдээ, мэдээллийг Англи хэл дээр тогтмол бэлтгэн хүргэхээс гадна олон улсын санхүүгийн мэдээ, мэдээллийн Блүүмберг болон бусад терминалуудаар дамжуулан арилжааны мэдээлэл, компаниудын санхүүгийн тайлан, шийдвэр, шинэ үнэт цаасны мэдээлэл зэргийг олон улсын хөрөнгө оруулагчдад хүргэдэг билээ.

Бид үнэт цаасны зах зээлд хийгдэх гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор МХБ-д бүртгэлтэй компаниудын санхүүгийн тайланг Англи хэл дээр хөрвүүлэх ажлыг анх удаа хийж гүйцэтгэн, нийт 175 хувьцаат компанийн 2018 оны эхний хагас жилийн санхүүгийн тайланг цахим хуудсандаа байршуулаад байна.  

Бүртгэлтэй компаниудын Англи хэл дээрх санхүүгийн тайланг эндээс үзнэ үү.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595639
0 эможи

keyboard_arrow_up