ФОТО: ЖДҮ-ийг бүс нутагт хөгжүүлэх төслийн нээлт боллоо
Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих ЖДҮ-ийг бүс нутагт хөгжүүлэх төслийн нээлт Туушинд зочид буудалд боллоо.
Төсөл хэрэгжсэнээр жижиг, дунд бизнест зориулсан зээл, худалдааг хөнгөвчлөх хөтөлбөрийг хэрэгжүүлдэг байна. Гадаад худалдааг 38 оронд чиглэсэн үйл ажиллагаа явуулж, банкуудад богино хугацааны зээл олгодог аж.
Европын сэргээн босголт хөгжлийн банк нь 220 сая еврогийн хөрөнгө оруулалтыг 22 төсөлд хийсэн байна. "Жижиг дунд бизнесийнхэн тухайн бүс нутгийн хөдөлгөгч хүч юм. Монгол Улсын санхүүгийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахад таатай байх болно" гэдгийг тус банкныхан онцоллоо.
Мөн "ЖДҮ-ийг хөгжүүлэхэд зээлий шугам нээж, санхүүжилт олгоно. Бид бодлогын хамтын ажиллагааны чиглэлээр хамтарч ажиллаж байна. Бизнесийн зөвлөх үйлчилгээг ЖДҮ эрхлэгчдэд зориулан өгч, стратеги төлөвлөгөө гаргахад хамтарч ажиллаж байгаа юм.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|