Дорнын эдийн засгийн чуулган
Дорнын эдийн засгийн чуулган бол ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины 2015 онд санаачлан зохион байгуулсан солилцооны зөвшилцлийн чухал индэр юм. Жилд нэг удаа болдог энэ чуулган Алс Дорнодын эдийн засгийн хөгжлийг түргэтгэн, Ази-Номхон далайн бүс нутагт олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой бөгөөд Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын удирдагчдын уулзах чухал индэр болон хөгжлөө. Дорнын эдийн засгийн IV чуулган есдүгээр сарын 11-13-нд ОХУ-ын Владивосток хотод болж байна. “Улс төр, эдийн засгийн өөрчлөлтийн үйл явц дахь Азийн мэдээллийн төсөл” форум бол Дорнын эдийн засгийн чуулганы хүрээнд хийж буй хэвлэл мэдээллийнхний салбар чуулган юм. Чуулганы үеэр, Азийн бүс нутгийн гүйцэтгэж буй үүрэг, дэлхийн хэлэлцэх хэргийн явцад тус бүс нутгийн томоохон үйл хэрэгт Азийн орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслийн хүлээж буй үүрэг хариуцлагын талаар хуралд оролцсон зочид хэлэлцлээ. Есдүгээр сарын 11-нд, Хятадын Төв радио, телевизийн дарга Шэнь Хайшюн “Өнөөдрийн Орос” агентлагийн захирал Киселёв нар “Хятадын Төв радио телевиз, Өнөөдрийн Орос агентлагийн олон улсын стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-т гарын үсэг зурах ёслолд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар оролцсон байна.
ОХУ-ын Владивостокт болж буй Дорнын эдийн засгийн IV форумын хүрээнд “Улс төр, эдийн засгийн өөрчлөлтийн явц дахь Азийн хэвлэл мэдээллийн төлөв байдал” салбар форум өнөөдөр болжээ. Уг форумд Хятадын Төв радио телевизийн дарга Шэнь Хайшюн оролцсон байна. Тэрээр “Шинэ эринд, Азийн хэвлэлүүд стратегийн хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлж, Азийн дуу хоолойг хамтдаа бий болгох санаачилга дэвшүүлж байна” гэжээ.
Азийн нэгдсэн хэвлэл мэдээллийн байгууллага байгуулахад туслах явдлыг хойшлуулж болохгүй.