ОХУ: АНУ-ын хориг арга хэмжээ рублийн ханш сулрахад нөлөөлж байна
АНУ хориг арга хэмжээ авч, хөгжиж буй улс орнуудын зах зээл тогтворгүй байгаа нь ОХУ-ын валютын ханш суларч, хөрөнгийн гадагш чиглэх урсгал нэмэгдэхэд нөлөөлж байгааг ОХУ-ын Эдийн засгийн сайд мэдэгдлээ. Түүнчлэн ирэх долоо хоногт танилцуулах дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт таамагт хүрэхгүй байж магадгүй байгааг онцолсон байна. Тус улсын Эдийн засгийн яам 2018 онд эдийн засаг нь 1.8 хувиар өснө гэж тооцоолж байгаа нь оны эхний таамгаас 0.1 буурсан үзүүлэлт болж байгаа юм. Үүнээс гадна рублийн ханш 2016 оноос хойш хамгийн доод түвшинд хүрч суларсан байна. Хэдий тийм боловч 2019 онд рублийн ханш ам.долларын эсрэг 63.2-д хүрч чангарна гэсэн өөдрөг хүлээлттэй байгааг ОХУ-ын Төв банкнаас мэдэгдсэн байна.
Мөн газрын тосны үнийн савлагаанаас дотоодын эдийн засгийг хамгаалахын тулд гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгаа ажээ. Өнгөрсөн мягмар гарагт л гэхэд тус улсын Төв банк 293 сая ам.доллартай тэнцэх хэмжээний гадаад валют худалдан авсан байна.
Эх сурвалж: blmoobergtv.mn
|