НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өнөөдөр болно
							 2018 оны 2 сарын 18						
						
					НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өнөөдөр болно. Энэ удаагийн тохиролд энэ оны нэгдүгээр сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримт багтах аж. Баримтаа энэ сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлэн НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдаж, азтан болох боломжтой юм.

Сануулахад, Сангийн сайдын 2017 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдрийн 381 дугаар тушаалаар Сугалааны тохирлоор 2018 оны төсвийн жилд олгох урамшууллын хэмжээг өөрчлөн баталлаа.
НӨАТ-ын сугалааны хонжворын дүн нэмэгдсэнээр,
- 3 орон тохирсон бол 20 мянган төгрөг хождог байсан нь 50 мянган төгрөг болж нэмэгдэв.
 - 4 орон таарсан бол 100 мянган төгрөг хождог байсан нь 200 мянган төгрөг болж нэмэгдэв.
 - 5 орон тохирсон бол 500 мянган төгрөг хождог байсан нь 1 сая төгрөг болж нэмэгдэв.
 - 6 орон тохирсон бол 4 сая төгрөг хождог байсан нь 5 сая төгрөг болж нэмэгдэв.
 - 7 орон тохирсон бол та 20 сая төгрөг хождог байсан нь 10 сая төгрөг болж буурав.
 - 8 орон тохирсон бол та 100 сая төгрөг хождог байсан нь 50 сая төгрөг болж буурав.
 
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								
53
								
8
								
10
								
4
								
2
								
2
							
								
5
								
3
								
5
								53989
								
								
							92 эможи
						