СЗХ-оос ББСБ-уудад мэдэгдэл хүргүүлэв

2018 оны 1 сарын 11

Arslan.mn

Санхүүгийн зохицуулах хорооны Банк бус санхүүгийн байгууллагын газар (ББСБГ)-аас тусгай зөвшөөрөл эзэмшигч зарим аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэл хүргүүлж байна.

Хороо 2016 оны 10 дугаар сард ББСБ-ын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг нэмэгдүүлэн 2.5 тэрбум төгрөг байхаар тогтоож, уг шийдвэр гарахаас өмнө үйл ажиллагаа явуулж байсан байгууллагуудын хувьд хөрөнгөө үе шаттайгаар нэмэгдүүлэх хуваарийг батлан мөрдүүлж буй. Энэ хуваарийн дагуу улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа нийт 534 ББСБ-ын 255 нь ирэх сарын 10 гэхэд хувь нийлүүлсэн хөрөнгөө нийслэлийнх нь 1.0 тэрбум, Орхон, Дархан-Уул аймгийн төвийнх нь 250.0 сая, бусад аймаг, сумдынх нь 70.0 сая төгрөгт хүргэхээр байна.

ББСБГ-аас мэдэгдэл илгээж буй дээрх 255 ББСБ-ын 220 нь нийслэлд, тав нь Орхон, Дархан уул аймгийн төвд, 30 нь бусад аймаг, сумдад ажиллаж байна.

Цаашид ББСБ-ууд жил бүрийн хоёрдугаар сарын 10-ны дотор хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлсээр 2021 оны эх гэхэд нийслэлд 2.5 тэрбум, Орхон, Дархан-Уул аймгийн төвд 600.0 сая, бусад аймаг, сумдад 200.0 сая төгрөгт хүргэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52206
0 эможи
keyboard_arrow_up