ОУВС Монгол Улсад хэрэгжүүлж буй хөтөлбөрийнхөө үнэлгээг хянаж 79.1 сая ам.долларын санхүүжилтийг баталлаа
2017 оны 12 сарын 18
ОУВС -гийн захирлуудын зөвлөл гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн нэг болон хоёрдугаар шатны үнэлгээг энэ сарын 15-ны өдөр хэлэлцэж баталсан байна.
Ингэснээр Монгол Улс 55,912 сая ЗТЭ буюу ойролцоогоор 79.1 сая ам. долларын санхүүжилт нэмж авах боломжтой болжээ.
Энэ хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 83,868 сая ЗТЭ буюу 118.6 сая ам.долларын санхүүжилт олгогдож байна.
"Хөтөлбөр батлагдснаас хойшхи хэрэгжилт сайн байлаа. Эдийн засгийн өсөлт 2017 онд 3.3 хувьд хүрэх төлөвтэй байгаа нь хөтөлбөр батлагдах үед төсөөлж байснаас ихээхэн дээгүүр байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
51236
0 эможи