World Economics: Монголын бизнесийн орчныхны итгэл суларч байна

2017 оны 10 сарын 18

Монголын бизнесийн орчныхны итгэл суларч байгааг "World Economics" байгууллагаас танилцуулдаг борлуулалтын менежерүүдийн индекс харууллаа.

Arslan.mn

Сарын дүнгээр индекст багтсан таван үзүүлэлтийн дөрөв нь буурснаар ерөнхий үзүүлэлт 52.4 нэгж болж буурсан байна. Гэхдээ эдийн засгийн агшилт, тэлэлтийг хязгаарладаг 50 нэгжээс дээгүүр түвшинд хадгалагдсан хэвээр байгаа юм. Бизнес эрхлэгчдийн итгэл зургаадугаар сараас хойш дөрөв дэх сардаа буурч, 54 нэгж дээр тогтсон байна. Зах зээл, борлуулалтын индексүүд ч мөн гурван сар дараалан буурчээ. Хэдий тийм боловч үнэ тогтворжсоны дүнд дефляцийн эрсдэл буурсан гэж "World Economics" байгууллага үзсэн байна.

Мөн хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлт долоо дахь сардаа өсөлтөө хадгалж, индекс 2.1 нэгжээр нэмэгдэж 53.2 нэгжид хүрчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48267
0 эможи
keyboard_arrow_up