МХБ: 23 компанийн 219,506 хувьцаа арилжжээ
							 2017 оны 10 сарын 18						
						
					2017 оны аравдугаар сарын 17-ны өдөр I, II, III ангиллын 23 хувьцаат компанийн 219,506 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.

Үүнээс “Люкс занаду групп' ХК-ийн /BAZ/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00 хувиар өссөн бол 'Монголын цахилгаан холбоо” ХК-ийн /MCH/ ханш хамгийн өндөр буюу 4.51 хувиар уналаа.
Энэ өдөр 'MSE ALL' индекс 1167.78 нэгж болж 0.86 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,289,696,852,535 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								
								
								
								
								
								
							
								
								
								
								48250
								
								
							0 эможи
						