Монголын Үнэт Цаасны Бирж Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвтэй хамтран ажиллана
Шинээр байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгаа Монголын үнэт цаасны бирж нь Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа. Ингэснээр биржийн арилжааны үр дүнд үүсэх үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэлийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв гүйцэтгэх юм. Үүнээс гадна Монголын үнэт цаасны бирж анхны IPO-ийг ирэх 11 дүгээр сард гаргах бөгөөд "led" гэрлийн үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа "Анд Энерги" компани 34 хувиа олон нийтэд санал болгох юм байна.
Үүнээс гадна Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн дансанд “Зоос гоёл”, “Улаанбаатар хивс”, “Баянгол зочид буудал” компаниуд ногдол ашгаа байршуулсан байна. “Зоос гоёл” компани 2011 оны ногдол ашиг болох 18.39 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдийн төвлөрсөн хадгаламжийн дансанд 2017 оны аравдугаар сарын 11-ний өдөр, мөн “Улаанбаатар хивс” компани 11.08 сая төгрөг, Баянгол зочид буудал компани 17.89 сая төгрөгийг байршуулжээ.