Дэлхийн эдийн засаг энэ жил 3.5, ирэх жил 3.7 хувиар ӨСНӨ

2017 оны 9 сарын 22

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас нийтэлсэн тайланд "Энэ болон ирэх хоёр жилд дэлхийн эдийн засгийн гол олонх хурдтай өсөх хандлагатай байгаа. Энэ нь дэлхийн эдийн засаг улам бүр зэрэг сэргэж буйг харуулж байгаа боловч дунд хугацааны өсөлтийн ирээдүй тогтворгүй байна" гэжээ.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас нийтэлсэн дунд хугацааны эдийн засгийн төсөөллийн дагуу, энэ онд дэлхийн эдийн засаг 3.5 хувиар өсч 6-р сарын төсөөлөлтэй адил байх ба ирэх жил 3.7 хувиар өсөх юм байна.

Тайланд "Олон орны бодлого тогтоогчид валютын болон санхүүгийн тэнцвэртэй бодлого боловсруулж, татварын орлого, зарлагын бодлогыг сайтар ашиглаж, багтаамжтай өсөлт, бүтцийн чанартай өөрчлөлтийг бодит үр дүнд хүргэх хэрэгтэй" хэмээн уриалжээ.

Тайланд төсөөлснөөр, энэ хоёр жилд евро бүсийн эдийн засаг тус тус 2.1, 1.9 хувийн хурдаар өсөх бол Японы эдийн засаг 1.6, 1.2 хувиар тус тус өснө.

Харин Америкийн эдийн засаг 2.1, 2.4 хувиар өсөх бол Хятадын эдийн засаг 6.8, 6.6 хувиар тус тус өсч, ОХУ-ын эдийн засаг цөм 2.0 орчим хувиар өсөхөөр байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47321
0 эможи
keyboard_arrow_up