Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар 84,1 төгрөг хэмнэжээ
Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч хаа сайгүй төсвийн хэмнэлтийн талаар ярьж байгаа энэ үед Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн газар 84,1 сая төгрөгийн төсвийн хэмнэлт гаргаж бусад төсвийн байгууллагуудад ч энэ жишгээр төсвийг хэмнэхийг уриалж байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2014 онд батлагдсан төсөв нь 946,4 сая төгрөг бөгөөд төсвийн тодотголоор 62,3 сая төгрөг хасагдаж 884,06 сая төгрөгийг захиран зарцуулахаар болсон билээ. Тус байгууллага нь 2014 оны 5 дугаар сарын 31-ны байдлаар 397,9 сая төгрөгийн санхүүжилтээс 313,8 сая төгрөгийг урсгал зардалд зарцуулсан байна. О.Магнай дарга энэ жилийн хувьд байгууллагад хэмнэж болох ямар зардал байгаа болохыг нарийвчлан гаргаж дотоод хүчин чадлаараа ажилласаны хүчинд энэ жилд тус байгууллагад хувиарласан санхүүжилтийн 21,1 хувь буюу 84,1 сая төгрөгийн хэмнэлт гаргаж ажиллалаа.