ҮСХ: Монгол Улс энэ оны эхний найман сард дэлхийн 148 улстай худалдаа хийжээ

2017 оны 9 сарын 12

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны наймдугаар сарын нөхцөл байдлыг танилцуулав.

ARSLAN.mn

Тухайлбал Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл энэ оны эхний найман сарын урьдчилсан гүйцэтгэлээр 8.1 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.2 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Тодруулбал уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 1.8 их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 2.6 дахин их дүнтэй гарсан байна. Мөн аж үйлдвэрийн салбарын өсөлтөд  металлын хүдэр олборлолт 0.6  их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Инфляци наймдугаар сард өмнөх сараас 0,8 хувиар өсч, өмнөх оны эцсээс 5.1 хувь, 2016 оны мөн үеэс 5.0 хувиар өссөн үзүүлэлт гарлаа.

Инфляци наймдугаар сард өмнөх оны мөн үеэс 5.0 хувиар өсөхөд тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 9.4 хувь, хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 6.1 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийнх 2.6 хувиар өссөн нь голлон нөлөөлснийг статистикчид онцолж байна.

Түүнчлэн инфляци Сэлэнгэ, Говь-Алтай, Орхон, Говьсүмбэр, Өвөрхангай, Дорнод аймгуудад 0.1-1.2 хувиар буурч, Баян-Өлгий, Хөвсгөл, Ховд, Сүхбаатар аймагт өөрчлөлтгүй, бусад аймагт 0.2-2.2 хувиар өссөн байна. Харин Увс аймагт 2.2 хувиар өссөн нь хамгийн өндөр үзүүлэлт юм.

ARSLAN.mn

Монгол Улс энэ оны эхний найман сард дэлхийн 148 улстай худалдаа хийсэн байна. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 6.9 тэрбум ам. доллар, үүнээс экспорт 4.1 тэрбум ам доллар, импорт 2.8 тэрбум ам.долларт хүрчээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.7 тэрбум ам. доллар буюу 32.7 хувиар, экспорт 37.1 хувиар, импорт 26.7 хувиар өссөн байна.
ARSLAN.mn
Гадаад худалдааны тэнцэл өмнөх оны мөн үед 819.4 сая ам. долларын ашигтай гарч байсан бол эхний найман сарын байдлаар 528.7 сая ам.доллараар буюу 64.5 хувиар нэмэгджээ. Ийнхүү экспорт    эрдэс бүтээгдэхүүн, нүүрсний экспорт  өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Харин  үнэт чулуу, металл гоёлын зүйлийн экспорт 48.6 сая ам. доллараар буурчээ. Импорт өмнөх оны мөн үеэс 580.7 сая ам. доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний импорт 184.5 сая ам. доллар,тэр дундаа дизелийн түлш, автобензин,  машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд ангийн үнэ өссөн нь голлон нөлөөлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46903
0 эможи
keyboard_arrow_up