VIII сар хөрөнгийн зах зээлд “ӨСӨЛТИЙН САР” болов

2017 оны 9 сарын 12

Arslan.mn

Наймдугаар сар хөрөнгийн зах зээлд гол үзүүлэлтийн өсөлт үргэлжилсэн сар болсныг marketinfo.mn онцоллоо. Энэ хугацаанд Топ-20 индекс 2015 оноос хойших дээд хэмжээнд буюу 15 мянган нэгжид хүрсэн төдийгүй энэ нь 2017 он гарснаас хойш хамгийн өндөр өсөлттэй сар болж байгаа юм.

Индексийн өсөлтөд Топ-10 ХК-ийн хувьцааны ханш өссөн нь голлон нөлөөлжээ. Мөн хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 1.8 тэрбум төгрөгийг даваад байна. Тайлант хугацаанд уул уурхайн салбарын индекс хамгийн өндөр буюу 38.44 хувиар өссөн бол тээврийн салбар 5.77 хувиар унасан байна.

Үнэт цаасны арилжааны үзүүлэлтийг харвал долоодугаар сараас 4.7 хувиар өссөн буюу нийт 66.59 сая тэрбум төгрөгийн арилжаа хийгджээ.

Үүнээс хувьцаа 3.15 тэрбум, Засгийн газрын бонд 62.16 тэрбум, харин компанийн бонд 1.28 тэрбум төгрөгийг бүрдүүлсэн байна. Наймдугаар сард “Дархан зочид буудал” ХК нэгж хувьцаагаа 100 дахин хуваах шийдвэр гаргасантай холбоотойгоор үнэт цаасных нь арилжааг түр зогсоогоод байгаа аж. Харин АПУ компани "М Би Си" компанитай нэгдэж, сүү, сүүн бүтээгдэхүүний "АПУ Дэйри" компанийг байгуулахаар шийдвэрлэжээ. Мөн “Номин Хишиг” хувьцаат компани хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг хуралдуулаад байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46869
0 эможи
keyboard_arrow_up